Жастины хуримын дараа Селенагийн бие муудсан

Селена Гомес, Жастин Бибер нар хоёр тийш болоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Тэгвэл Жастин өөрийн сонголтоо хийж өнгөрсөн 9-р сарын дундуур өөрийн шинэ найз бүсгүй Хейли Болдуинтай гэрлэсэн. Тэд сүй тавьснаа зарласнаас хойш 2 сарын дараа албан ёсоор гэрлэжээ. Тэд хуримаа даруухан хийсэн бөгөөд сүмд очин адислуулсан байна.

Хосууд гэрлэлтээ баталгаажуулахтай зэрэгцэн Биберын экс найз бүсгүй Селена Гомес бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Селена лупус өвчнөөс үүдсэн цусны цагаан эс багассан гэх оноштой байгаа аж. Цусны цагаан эс багасах нь хүний бие аюултай вирусыг эсэргүүцэж чадахгүй болно гэсэн үг юм. Тэрээр зүүн эргийн сэтгэцийн эмнэлэгт хэвтэж, мэргэжлийн хүмүүсийн туслалцаа авахад хүрчээ. Селена эмнэлгээс гарах хүсэлтэй байсан ч эмч нь түүнд зөвшөөрөөгүй юм. Тэрээр хэд хэдэн удаа гаран дахь дусал, зүүгээ татаж авахыг завдсан байна.

Харин Жастин экс найз охиныхоо бие муудсаны дараа машин дотор нулимс дуслуулж байгаа бичлэг тараад байсан билээ. Түүний энэхүү үйлдлийг Селенад санаа зовсондоо харуусаж байна гэж тайлбарлах нэгэн ч байлаа. Харин Жастины ойрын эх сурвалжууд мэдээллэхдээ “Селенагийн бие муудсан Жастин харамсаж байгаа. Гэвч түүний сэтгэл санаа таагүй байгаа нь Селенагаас болоогүй” гэсэн байна.

Өнөөдөр сонин


Жастины хуримын дараа Селенагийн бие муудсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.