Наснаасаа залуу харагддаг хүмүүсийн нууц юу вэ

57cff755221f535daf9c950ea72f0a5c
Хөгшрөхийг хүсдэг хүн гэж үгүй боловч энэ нь амьдралын нэгээхэн хууль тул нас ахиж нүүр царай тань үрчлээтэх нь гарцаагүй. Гэхдээ та өөрийгөө өөрчилж, хялбархан аргуудыг хэрэглэснээр хөгшрөлтийг удаашруулж, залуухан харагдах ч боломжтой аж. Харин өнөөдөр уншигч та бүхэндээ зориулан наснаасаа залуу харагдах шалгарсан аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхоцгооё. 
 
1. Өдөр тутам нүүрээ арчлах 
Эрэгтэй, эмэгтэй хэмээн ялгалгүй өдөр тутамдаа нүүрээ цэвэрлэж хэвших хэрэгтэй. Ингэснээр таны арьсанд нуугдсан бактери, бохирдлууд гадагшлаж, гэрэлтсэн толигор төрхийг бэлэглэдэг байна шүү. Иймд та нүүрээ будаагүй, буддаггүй зэргээс үл хамааран орой бүр сайтар цэвэрлэж, долоо хоногт нэг удаа гуйжуулан, үхэжсэн арьснаас ангижрах ёстой юм. Эрүүл, толигор арьс ямар ч хүнийг 5 насаар залуу харагдуулдаг билээ.
2. Нарны хэт ягаан туяанаас өөрийгөө хамгаал 
Нарны хэт ягаан туяа нь арьсыг түлж, цаашлаад хөгшрөлтөнд нөлөөлөн үрчлээ тогтоож байдаг. Та зуны улиралд гадагш гарахдаа нарны тос түрхэж, саравчтай малгай өмсөхөө хэрхэвч мартаж болохгүй юм. Мөн наранд хэдхэн цаг явах төдийд л арьс түлэгдэж, нүүр сэвхтэж эхлэхээс гадна үзэмж төрхөнд ч сөргөөр нөлөөлдөг байна. Хэрэв та залуухан сайхан харагдахыг хүсвэл өөрийгөө нарнаас хамгаалж сурах ёстой аж.
3. Сайн унтаж амрах 
Бүтэн нойртой байж, тухтай сайн унтаж амрах нь залуу сайхан харагдахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Учир нь шөнийн 00:00 цагаас хойш хүнийг залуу байлгадаг мелатонин гэх дааврын үйл ажиллагаа идэвхэждэг бөгөөд өдөрт хамгийн багадаа 7-8 цаг унтаж байх хэрэгтэй. Эс бөгөөс арьс амарч чадалгүй, элдэв зүйлс гарах, сулрах шинж тэмдэг илэрч, энэ байдлаар удаан үргэлжилвэл эрчимтэй хөгширдөг байна.
4. Эрүүл зөв хооллох 
Мэдээж эрүүл зөв хооллох хүмүүс ихэвчлэн хэвийн жин, галбиртай байхаас гадна царай төрхийн тухайд шингэвтэр цагаан байдаг. Тогтмол эрүүл хооллож ирсэн хүмүүс хөгшрөлтөөс огт эмээдэггүй бөгөөд тэдний сайхан төрх, толигор арьсны нууц ердөө уураг, шим тэжээлтэй болоод эрүүл хоол юм. Иймд та одооноос ч болов мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө хүсч, аль болох зөв зүйтэй хооллож хэвшээрэй. Үр дүнгээ хормын төдийд өгч эхлэх аж.
5. Өглөө бүр алхах 
Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэгчээр дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс таргалж, өвчин зовлон тусахаас гадна маш хурдацтай хөгширч эхэлдэг байна. Харин та өглөө бүр алхаж, өөртөө анхаарснаар жин хасахаас гадна бие тань эрүүлжиж, элдэв өвчин зовлон хийгээд хөгшрөлтөөс ч өөрийгөө сэргийлэх боломжтой.
6. Согтууруулах ундаа, тамхинаас татгалз 
Та үнэхээр наснаасаа залуу харагдахыг хүсч байвал архи, тамхи гэх мэт биед хор хөнөөл ихтэй зүйлсээс татгалзах хэрэгтэй. Учир нь эдгээр зуршлууд нь цусны эргэлтэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд цаашлаад арьс, гоо сайхан, эрүүл мэндэд ч сөрөг нөлөө ихтэй билээ. Гагцхүү та өөрийгөө хянаж, тэвчээртэй байх аваас өвчин зовлон, хөгшрөлтөөс ч аврагдах нь байна шүү.
7. Стрессээс ангижрах 
Ажлын стресс, бухимдал зэргээс аль болох ангижирвал зохилтой.  Өөрөөр хэлбэл ямар ч үед аливаа зүйлийг өөдрөгөөр харж, сэтгэж бодох ёстой гэхэд болно. Бухимдаж, зовлоо гээд энэ нь танд эргээд үрчлээс, таргалалт, батга болон ирдэг тул өрөөлөөс болж өөрийгөө золионд гаргах гэсний хэрэггүй аж.
8. Нийгмийн идэвхитэй бай 
Нийгмийн амьдралд илүүтэй идэвхитэй байж, бүхнийг тэргүүлэн манлайлах нь таныг ямагт залуу сэтгэлгээ болоод төрхтэй болгож өгөх аж. Ингэснээр таны стресс алга болж, үргэлж идэвхитэй нээлттэй нэгэн болж хувирах билээ. Хэн хамгийн залуухан харагдаж, хөгшрөлтээс сэргийлдэг гээч? Мэдээж нийгмийн амьдралд оролцож, гэгээлгээр бүхнийг хардаг эерэг нэгэн юм шүү дээ.
9. Хоббигоо хөгжүүл 
Нас ахих тусам хүмүүс амьдралын амтыг мэдрэхээс илүүтэй, ажил албандаа анхаарч эхэлдэг. Ингэснээр ирэх дарамт ихсэж, хөгшрөлт түргэн явагддаг байна. Харин үүнээс сэргийлэх цор ганц арга бол хоббигоо хөгжүүлэх юм. Та зовлон, шаналалаас илүүтэй хобби, өөрийгөө аз жаргалтай болгох зүйлд анхаарлаа хандуулснаар амьдрал хичнээн сайхан болохыг дахин мэдэрч эхэлнэ. Аз жаргалаар бялхах хүнд инээмсэглэл, залуухан төрх дагалдаж ирдэг жамтай.
10. Эерэг бай 
Юм бүхэн хоёр талтай болохыг ухаарч, сөрөг муугаас илүүтэй сайн сайхан талыг нь түрүүлж хараад нэг үзээрэй. Байнга хар бараан бодлоор тархиа дүүргэх нь хөгшрөлтөнд онцгой нөлөөлж, түргэсгэж эхэлдэг байна. Иймд та өөрийн гоо сайхан, эрүүл мэндийн төлөө уур бухимдлаас сэргийлж, ямагт эерэг хандлагатай байгаарай. Мөн бусдад тусламжийн гараа сунгаж, сэтгэлийн таашаал эдлэх нь залуухан харагдахад онцгой үр дүнтэй юм.

Эх сурвалж http://www.info.mn


Наснаасаа залуу харагддаг хүмүүсийн нууц юу вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex