Дуучин, жүжигчин Женнифер Лопез гоолиг биеэрээ гайхуулжээ. Энэ жил 49 настай үзэсгэлэнт бүсгүй Женнифер эхээс төрсөн биен дээрээ зөвхөн ногоон өнгийн саатай нөмрөгтэйгээр зургандаа “Би өөртөө хэр их анхаарал тавьж, арчилдаг гэдгээ харуулахыг хүссэн юм” гэсэн тайлбар хийсэн байна. InStyle хэмээх загварын сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарын гол зочин болж, коверт нь заларсан Женниферийн бие өөлөх зүйлгүй төгс байлаа. Хоёр хүүхдийн эх хэдий ч эрүүл, чийрэг, чанга, гоолиг галбираа өнөөг хүртэл хадгалсан нууц нь идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг ч дуучин бүсгүй онцолсон байна.
Түүний нөмөрсөн ногоон өнгийн саатай нөмрөг нь алдарт Valentino-гийн 2018 оны намрын коллекцид орсон байсан юм.
Eagle.mn