Модель С.Төгс: Моделийн амьдрал их хэцүү, хар тамхи, архинд ордог гэнэ үү?

44935601_733161807020559_5007475586990342144_n

Загвар өмсөгч, модель С.Төгс Монголын моделиуд дундаас Европ стандартад нийцдэг цөөн хэдэн моделиудын нэг. Дэлхийд алдартай олон ч загварын тайзан дээр алхаж явсан тэрээр “Exclusive” брэндийн ерөнхий захирал Майцэцэгийн ярьсан зүйлд дургүйцэж буйгаа илэрхийлжээ Майцэцэг хэлэхдээ “ Би загвар өмсөгчдийн амьдрал хувь тавиланг маш сайн мэддэг болохоор тэднийг үнэхээр өрөвдөж явдаг. Аль ч оронд МОДЕЛЬ бүсгүйчүүд ЖАРГАЛ үздэггүй. Тэд мөнхийн атаа жөтөө, хэрүүл тэмцэл, архи хар тамхи , мөнгөний боол… Ийм асуудалд нэг мэдэхэд хутгалдаж бүүр гүн шигдчихсэн байдаг. Амь насаа алдсан тохиолдлууд ч дэндүү олон” хэмээсэн байх бөгөөд үүний хариуд  загвар өмсөгч Төгс “Моделийн амьдрал их хэцүү, хар тамхи, архинд ордог гэнэ үү. Тэр чинь хувь хүнээсээ болдог болохоос за нэг модель болсон юм байна, хар тамхиа хэрэглэе дээ гэх юм уу хаашаа юм. Хүн ер нь мэддэг юмныхаа талаар л ярьж байвал зүгээр гэж хэлээд л байдаг юм. Тэр нэг захирал хүүхэн “Би мэдэж байна” гэхийг бодвол бүтэхгүй нөхдүүдтэй нийлдэг байсан хүн л байна. Мөрөөрөө явж байгаа хүмүүсийг хэлмэгдүүлэх хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу” хэмээсэн байна. Ойрын үед болоод буй загвар өмсөгчдийн тухай дуулианд цензуртай хандахыг тэрээр мөн хүссэн байна.


Модель С.Төгс: Моделийн амьдрал их хэцүү, хар тамхи, архинд ордог гэнэ үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.