48 настай Наоми Кэмбелл ээж болно

Тун чиг амжилттай яваа 48 настай супермодель Наоми Кэмпбелл саяхан Vogue Arabia сэтгүүлийн 11-р сарын дугаарын хавтсыг чимэглэсэн аж. Загвар өмсөгч бүсгүй тун дажгүй бие хаатай хэвээр байгаа гэдгээ нотлон харуулав. Гэхдээ олон түмний сонирхлыг түүний уг сэтгүүлд өгсөн ярилцлага илүүтэй татжээ.

Наоми хүүхэдтэй болохыг хүсдэг, 48-тайдаа ч хамаагүй ээж болоход бэлэн гэдгээ хэлжээ. Энэ талаар Наоми “Би ээж болохыг их хүсэж байна. Би хүүхдэд их хайртай хүн. Тэдний дунд орохоороо өөрөө хүүхэд болчихдог. Залуу насандаа хүүхэд гаргадаг байж дээ л гэж бодох юм” хэмээн ярьжээ. Наоми Кэмпбелл найз залуутай болсон бөгөөд тун удахгүй хүүхэдтэй болно гэсэн яриа тараад буй.

Эх сурвалж www.wikimon.mn


48 настай Наоми Кэмбелл ээж болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.