Та бид магадгүй эрэгтэй эмэгтэй хосуудыг ихэвчлэн эрэгтэй нь өндөр, эмэгтэй нь түүнээс намхан байдгаар төсөөлдөг байх. Тэгвэл эсрэгээрээ эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр хос их олон байдаг байна. Дэлхийн шоу бизнесийнхэн дотор ч ийм өндрийн ялгаатай хос маш олон байдаг юм.
ЖЕЙСОН СТЭТХЭМ / РОЗИ ХАНТИНГТОН УАЙТЛИ
Жүжигчин Жейсон Стэтхэм өөрийн сүйт бүсгүй Рози Хантингтон Уайтлигаас намхан… Гэлээ гээд тэдний харилцаанд тэдний өндрийн ялгаа огтхон ч нөлөөлдөггүй. Жейсон хэдийгээр найз бүсгүйгээсээ тийм ч намхан биш ч гэсэн Рози өндөр өсгийт дээр гарангуут сүйт залуугаасаа бараг толгой өндөр болчихдог байна.
КЕМЕРОН ДИАС / БЕНЖИ МЭДДЕН
Жүжигчин Кэмэрон Диас өөрөөсөө намхан найз залуу сонгожээ. Түүний найз залуу түүнээс нэлээдгүй намхан ч гэлээ Диас түүнд бүхий л зүрх сэтгэлээ өгчээ. Кемерон Диасын дурлалт залуу Бенжи Мэддэн түүнээс нэлээд намхан. Хэдийгээр тэд өндрийн ялгаагаа төдийлөн тоодоггүй ч Диас хайртай залуугийнхаа төлөө өндөр өсгийтөөс татгалзах болсон гэнэ. Албан ёсны хүлээн авалт, арга хэмжээ л биш бол жирийн өдрүүдэд Кемерон Диас ихэнхдээ намхан өсгийт өмсөх болжээ.
НИКОЛЬ КИДМАН / КИТ УРБАН
Австралийн шаргал үст жүжигчин Николь Кидманы хайртай залуу нь бас түүнээс намхан. Николь Кидман, Кит Урбан нар олны дунд хамтдаа гарч ирэхдээ өндрийн ялгаагаа огтхон ч тоодоггүй байна. Николь Кидман 180 см-ийн өндөртэй учраас түүний дэргэд ямар ч эрэгтэй хүн өндөр нуруулаг л биш бол жижиг, намхан харагддаг. 180 см дээрээ өндөр өсгийт нэмбэл Кидман маш өндөр, гуалиг бүсгүй болдог нь нууц биш. Гэхдээ Кидманы одоогийн нөхөр нь эхнэрийнхээ өмнөх нөхөр нь байсан Том Крузыг бодвол ч хайртай бүсгүйгээсээ ердөө 2 см-ээр л намхан гэнэ.
Эх сурвалж: www.tv5.mn
|