Зөв гүйх 10 дүрэм

6ptze

Цэвэр агаарт гүйх нь биеийн бүх булчинг идэвхтэй ажиллуулж, хүчилтөрөгчөөр ханган, биеийн илүүдэл илчлэгийг тэнцвэржүүлдэг хамгийн түгээмэл бөгөөд  сонгомол  арга юм.

Зөв гүйх 10 дүрэм

1.Эрчимтэй алхалтаас  10 минут аажим шогшоо гүйлтэнд шилжих нь зүрхний ачаалалыг тохируулах ач холбогдолтой.

2.Гүйхээс өмнө бие халааж сунгалтын дасгал хийх хэрэгтэй .Учир нь бэртэл гэмтэлээс урьдчилан сэргийлдэг.

3.40 минут хүртэл хугацаанд гүйх нь их ач холбогдолтой. 30 минутын турш тасралтгүй  гүйх нь булчинд ачаалал жигд  өгч биен дэх өөхөн давхарга болон илүүдэл илчлэгийг шатаадаг.

4.Аль болох тогтмол гүйх хэрэгтэй.  Боломжтой бол өдөр бүр гүй.  Гүйхгүй нэг л удаа өнжих нь нэг алхамаар хойш  ухарлаа л гэсэн үг.

5 Биенд хуримтлагдсан  өөхийг шатаахад. өглөөний гүйлт илүү ач холбогдолтой бөгөөд агаар нь  цэвэр байдаг:

6.Гүйхээс өмнө заавал  нэг аяга  ус  юм уу шингэн цай . уу . Биен дэх усыг тэнцвэржүүлдэг.

7. Гүйхдээ  хөлөндөө тохирсон зориулалтын гутал өмс өөрийн өмсдөг размерээс бага зэрэг том  чөлөөтэй гутал өмсөхийг зөвөлдөг.

8.Өөртөө итгэлтэй гүй. Та тэмцээнд оролцох гэж байгаа биш өөрийн эрүүл мэндийн тулд гүйж байгаа тул ачааллаа тохируулж гүйх хэрэгтэй.

9.  Та гүйлтээ турахын тулд сонгосон бол, амаараа амьсгалах нь  илүү  их хүчил төрөгчийн хэрэгцээг хангана. Гүйж байх үед хоорондоо чөлөөтэй ярилцах  хэмжээнд  байгаа бол таны ачаалал тохирч байна  гэж үзнэ.

10. Зүрхний цохилтын хэмжээг тохируулах: 220  гэсэн тогтмол тооноос  өөрийн насаа хасаад гарсан тооны  50-70 % -нь таны зүрхний цохилтын дээд буюу доод хэмжээг тодорхойлно .


Зөв гүйх 10 дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.