Амьдралаасаа аз жаргалыг олж нээх 8 алхам

d9adeeb83bd518b89dda668988e8ee39

Бид нэг л амьдарна. Хэрвээ зөв байж чадвал нэг байхад хангалттай гэж өнгөрөгч зууны алдарт жүжигчин Мае Вэст хэлсэн байдаг. Тэгвэл зөв байна гэж яг ямар байхыг хэлээд байна вэ? Сүүлд нь бодоход харамсах зүйлгүй байхыг л хэлж байна гэж ойлгож байна. Харин ямар байвал бид харамсахгүй вэ гэвэл аз жаргалтай байвал л харамсахгүй шүү дээ. Дараа нь харамсалгүйгээр аз жаргалтайгаар амьдрах энгийн алхмуудыг хүргэж байна.

1. Эерэг хүмүүс
Эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Хэрвээ тэгэж чадвал үргэлж эерэг энергийг чи өөрөөсөө цацаруулдаг болно. Зөвхөн уулзахад л сэтгэл зовниж, санаагаар унагаадаг, амьдрал хэцүү юм аа гэж өөрийн эрхгүй бодогдоход хүргэдэг хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс аль болох зайгаа барьж бай. Хичнээн удаан үерхэж найзласан дотны найз чинь байсан ч чамд муу юмыг халдаах эрх түүнд байхгүй. Түүнийг гомдоохыг хүсэхгүй байсан ч эртхэн холдох нь чамд бөгөөд чиний амьдралд тустай. Эцсийн эцэст чи өөрийнхөө төлөө, өөрийнхөө л амьдралаар амьдарч байгаа шүү дээ.

2. Бүх зүйлд таларха. 
Өөртөө байгаа зүйлүүддээ үргэлж талархалтай хандаарай. Гэр бүл чинь бусад шиг аз жаргалтай биш байж болно, чи IPhone биш энгийн гар утас ашигладаг, брэндийн хувцас биш урд хөршөөс наймаачдын хямдаар бөөндөж авчирсан хувцаснаас өмсдөг ч байж болно. Эцсийн эцэст чамд тэдгээр нь байхгүй биш байна шүү дээ. Байгаадаа талархснаар байхгүй нь өөрөө бий болдог юм аа.

3. Өөрийгөө магт
Чи өөрийгөө давтагдашгүй цорын ганц, гоо сайхан гэдгээ мэдэх үү? Чиний бүх зүйл гайхамшигтай. Чамайг бусдаас өөр болгодог тэр зан чанар, бие цогцсоороо бахарха. Бусад хүмүүс эхэндээ юу гэж бодох нь огт хамаагүй. Чи л өөрийгөө сайхан гэж бодвол бусад хүмүүс өөрийн мэдэлгүй л чамтай адил боддог болох болно. Тун удалгүй чи өөрийнхөө илүү аз жаргалтай байгаагаа мэдрэнэ.

4. Бусдад тусла
Хэрвээ чи бухимдаж ядраад, цөхөрсөн үедээ хэн нэгэнд бага ч гэсэн тус хүргээд тэр хүнийхээ чамд чин сэтглээсээ баярласан царайг нь харвал санаа зовж бухимдаж байсан зүйл чинь түүнтэй харьцуулахад хичнээн өчүүхэн зүйл байсныг ойлгоно. Аливаа зүйл дээр аль чадахаараа бусдад туслаж, хуваалцах чин сэтгэлийг өөртөө бий болгоорой.

Өөрийнхөө чадварыг нээж ол
Хүн бүрт бусдаас илүү сайн хийж чаддаг зүйл байдаг. Ихэнх хүмүүс түүнийгээ нээж олоогүй л явдаг шүү дээ. Өөрөө бодоод бодоод олж чадахгүй байвал дотны найз нөхөд, гэр бүлийнхнээсээ ч асууж болно. Бусад хүмүүс чамайг юу гэж боддог тухай сонсоход сонирхолтой бас гэнэтийн байх ч юм бил үү? Хэрвээ тэр зүйлээ олж чадвал ямар их хүчийг өөртөө агуулснаа чи ойлгох болно.

Өөртөө цаг гарга.
Зүгээр л ганцаараа байж өөртэйгөө ярилцах, алжаал тайлах газарт өдөржин хэвтэж өөрийгөө амраах, үсчин гоо сайхан, маникюр педикюрт орж гоо сайхнаа чимэх, дэлгүүр хэсэж хүссэн зүйлээ гар таталгүй, дараа нь яах вэ гэж санаа зоволтгүй худалдаж авах гээд л өөрийгөө аз жаргалтай болгох зүйлст албаар цаг гаргаж сураарай.

Ололтуудаа тооцоол
Чи магадгүй жингээ хурдан хугацаанд хасах эсвэл өрөө төлж дуусгах гэх мэт зорилгууддаа хэт ач холбогдол өгөөд жижиг ч гэсэн амжилтуудаа мартаад байгаа юм биш биз. Хүн урмаар тэтгэгддэг. Тийм ч учраас хэн намайг урамшуулах бол гэж хүлээлгүй өөрийгөө урамшуулж бай. Бяцхан амжилтаа ч бүү алгас. Ингэснээр тууштай зорилгодоо хүрэх сэдэл төрсөөр байх болно.

Муу зүйлсээс хол бай.
Хүмүүс ихэнхдээ аливаа зүйлээс сөрөг зүйлсийг нь эхэлж олж харахдаа сайн байдаг. Голыг нь олоод шүүмжилчихвэл ухаантан болох мэт л аягалдаг хүмүүс ч байдаг шүү дээ. Тийм зуршилтай хэрнээ би аз жаргалтай амьдармаар байна гэж ярих нь утгагүй юм. Яг одоо өөрийнхөө өрөөг нэг ажиглавал тэр дунд чиний дуртай зүйлс хэр олон байна вэ? Замбараагүй байдалд дургүй хэрнээ бүх эд хогшил чинь эмх цэгцгүй байгаа юм биш биз. Тийм бол гэрээсээ гарахдаа сайхан мэдрэмжтэйгээр гарч чадахгүй, орж ирэхдээ ч гэсэн төвөгшөөдөг болно. Ингээд л шүүмжлэлүүд эхнээсээ цуврана шүү дээ. Юуг ч хэнийг ч бүү шүүмжил. Бүгдээрээ аль чадах сайнаараа л байгаа шүү дээ. Өглөө сэрэхдээ, орой унтахдаа өөрийнхөө дуртай зүйлсийг харж, өөрийнхөөрөө тав тухыг бий болгосон газраа тайван амрах нь хамгийн сайхан биш гэж үү.


Амьдралаасаа аз жаргалыг олж нээх 8 алхам
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.