Жин нэмэхгүйн тулд 18 цагаас хойш юу идэж болох вэ?

52fdf857500f9cddb79422f6f66e0c3f

Жингээ барьж байгаа, мөн эрүүл зөв хооллолтын дэглэм барьдаг хэн боловч орой 6 цагаас хойш юм идэхгүй байхыг хичээдэг. Тэгвэл гэдэс хонхолзоод хөргөгчөө уудалмаар санагдах үед 6 цагаас хойш ямар хүнсний зүйл идэж болох зөвлөгөө хүргэж байна.

Хүний бие дэх сахарын хэмжээ бид ямар цагт, ямар хэмжээний, ямар төрлийн хоол идэж байгаагаас ихээхэн хамаардаг байна. Хэрвээ та оройн хоолоо эрт идчихсэн, унтахаар хэвтэхдээ бараг хоосон ходоодтой байсан бол өглөө таны сахарын хэмжээ маш доогуур байгаа гэж ойлгож болно. Харин энэ тохиолдолд өглөөний хоолны дараа сахарын хэмжээ эрс нэмэгддэгийг анхаарах нь зүйтэй.

Тиймээс хоолны ийм дэглэм барьж байгаа хүмүүс сахарын хэмжээгээ хянахын тулд ойр ойрхон, бага хэмжээгээр идэж байх нь чухал юм. Танд унтахаасаа 2 цагийн өмнөх хөнгөн зүйл идэхийг сануулж байна.

Харин жингээ барьж, зөв хооллохын тулд зөв хүнсээ сонгох нь чухал…

Энэ нь жигнэж болгосон бага зэргийн загасны мах, зөвхөн өндөгний шараар хийсэн омлет, янз бүрийн жигнэсэн шинэхэн ногоо байж болно. Мөн грек соусаар амталсан ногоон навчит ургамал идэж болно.

Унтахаасаа өмнө жимс идэхийг зөвлөхгүй…Учир нь жимс нь фруктоз ихээр агуулдаг учраас сахарын хэмжээг ихэсгэнэ. Унтахын өмнө хагас стакан ус, эсвэл бүлээн сүү ууж болно.

Эх сурвалж: www.tv5.mn

Жин нэмэхгүйн тулд 18 цагаас хойш юу идэж болох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.