Анхны болзоон дээрээ авч гарах ёстой 9 зүйл

9165e3ce36bcae7a6f2b6dbf162c35ed

Бүх зүйлд урьдаас бэлтгэлтэй байвал амьдрал уйтгартай санагдах байх. Гэхдээ юм гэнэтийн байх тусмаа сонирхолтой гэдэг ч, анхны болзоон дээр гарч болох болзошгүй гамшигуудаас өөрийгөө хамгаалахгүй бол, хамаг настраа унагаачихаж магадгүй. Тиймээс л гэрээсээ гарахдаа дараах 9 зүйлийг цүнхэлсэн эсэхээ шалгах хэрэгтэй:

1. Уруулын чийгшүүлэгч бальзам
Шингэн, гялалздаг уруул өнгөлөгчний оронд жимсний, эсвэл шоколадны үнэртэй бальзам авч гараарай. Анхны үнсэлтийн үеэр уруул чинь гулгамтгай биш, харин хазаад авмаар зөөлөн байсан нь дээр биз дээ? Хагарсан, хуурай уруул бол анхны болзооны аймшиг л гэсэн үг. Зөвхөн үнсэхэд ч биш, гоо үзэмжийн талаасаа ч чиний сэтгэл татам байдлыг унтраачихна.

2. Утас цэнэглэгч
Нэг л өдөр хэн нэгэн цэнэгээ үүрд барьдаг утас бүтээх байх л даа. Гэхдээ тэр өдрийг хүртэл чи ямар ч тохиолдолд бэлэн байхаас өөр аргагүй. Төлөвлөгөө хэзээд өөрчлөгдөж болдог, тиймээс төлөвлөснөөсөө арай удаан хугацаанд түүнтэй цуг байхад л чи найзууд, гэрийхнээсээ холбоо тасарчихаж магадгүй. Ямар нэг гэнэтийн яаралтай хэрэг, түргэн тусламж, наад зах нь такси дуудахад чиний утас хэрэгтэй.

3. Үнэртэн
Үнэртэнгээ багтаах хангалттай том цүнхтэй гараарай. Учир нь чамаас ажлын чинь цайны газрын үнэр үнэртээсэй гэж хүсэхгүй байгаа биз дээ?

4. Хөлс дарагч
Жаахан ч гэсэн эвгүй үнэр гарч байх вий гэсэн айдас. Ялангуяа нийлэг даашинз өмссөн үед энэ ч асуудал шүү. Магадгүй өдөржингөө ажил дээрээ байж байгаад, орой нь болзоонд явах хэрэгтэй болж мэднэ. Тийм үед чиний сайн найз хөлс дарагч болох вий. Хэрэв хөлс дарагч байхгүй бол 00-ын өрөөнд орж байгаад хуурай сальфеткаар өөрийгөө авраарай.

5. Бэлэн мөнгө
Хэн нь анхны болзоон дээр даах ёстой талаар маргаан өрнүүлээд яахав. Гэхдээ ямар ч байсан өөрийнхөө киноны билет, уух юм, хоолны мөнгийг даах бэлтгэлтэйгээр уулзах хэрэгтэй. Картнаасаа тодорхой хэмжээний бэлэн мөнгө авч түрийвчиндээ хийгээрэй.

6. Бохь
Юу гэж хэлэх гэж байгааг минь ойлгож байгаа биз дээ?

7. Тогтмолуудаг эм, витамин
Зарим анхны болзоо маргааш өглөөний мандах наран хүртэл үргэлжилж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм тохиолдолд хамтрагчийнхаа тэжээдэг мууртай цуг хонохоор болвол, харшилны эмээ авахаа мартсандаа харамсаж магадгүй.

8. Бэлгэвч
Түүнтэй цуг “элдэв юм” хийхгүй гэж өөртөө амласан ч, юмыг яаж мэдэх вэ нэгийг аваад цүнхэлчих. Энэ удаад хэрэглэхгүй ч, дараагийн удаа хэрэг болно.

9. Хөзөр…
….эсвэл өөр ямар нэг хөгжилтэй, яриа өрнүүлчихээр, сонирхолтой зүйл нэг байхад гэмгүй. Мэдээж анхны болзоон дээрээ хөзөр тоглох магадлал дөнгөж 1/10 л дээ. Гэхдээ нөхцөл байдал сайхан бүрдсэн үед, анхны болзоо чинь таалагдаад байгаа ч та хоёрт урдахаа уухаас өөр хийх юм үлдээгүй үед чи “Муушигдах уу?” гэж хэлээд түүнийг гайхшруулж болох юм. Цаг үеэ зөв мэдрэх хэрэгтэй. Чамаас илүү зүйл асуугаад байвал, “Найзуудтайгаа тоглож байгаад цүнхнээсээ гаргахаа мартчихаж” гэх юм уу, “Сонирхолтой санагдаад, ажлынхаа хүүхнээр мэргэлүүлж үзсэн юм” гэж хариулахад л болно.


Анхны болзоон дээрээ авч гарах ёстой 9 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.