Биеийн жингээ барьж, турахыг тэмүүлдэггүй одууд

Нэр алдартай хүмүүс үргэлж л гуалиг туранхай, ганган дэгжин байх ёстой мэтээр төсөөлөгддөг. Тэгвэл илүүдэл жинтэй, том биетэй ч түүнээсээ огтхон ч санаа зовдоггүй, тэр байтугай турах гэж тэмүүлдэггүй одууд цөөнгүй байдаг юм…

КРИСТИНА ХЕНДРИКС

Биеийн жингээ барьж, турахыг тэмүүлдэггүй одууд Image result for кристина хендрикс

Жүжигчин Кристина Хендрикс гоолиг биш ч өөрийн биеийн жингээ сэтгэл хангалуун байдаг байна. Улаан шаргал үст Хендрикс өөрийн дүр төрхөө кино дэлгэцэнд ч, амьдрал дээрээ ч мөнхөлсөөр яваа юм. Тэрээр телевизийн цуврал кинонд тоглохдоо жиндээ огтхон ч санаа зоволгүйгээр байгаагаараа сайхан харагдах нь чухал гэсэн зарчмыг барьсан нь олон үзэгчдэд таалагджээ.

Тэрээр ээждээ үргэлж талархаж, ээж минь намайг хэзээ ч тарган бүдүүн гэж байгаагүй, тэр намайг өөрийнхөө байгаа байдалд сэтгэл хангалуун байж өөрөө өөртөө таалагдах нь чухал гэж заасан. Ээж маань намайг үргэлж хөөрхөн сайхан гэдэг байсан учраас би өөртөө итгэлтэй байдаг гэжээ.

БЕЙОНСЕ

Биеийн жингээ барьж, турахыг тэмүүлдэггүй одууд Image result for бейонсе

R”n”B дуучин Бейонсе ч мөн адил хэзээ ч загвар өмсөгчид шиг гоолиг туранхай байгаагүй, гэхдээ тэрээр үргэлж олон сая шүтэн бишрэгчтэй байсан. Бейонсе өөрийн биеийн жингийн талаар ярихдаа:-

Би 18 настай байхдаа жаахан махлагдуу байсан. Тэр үед намайг чи урлагийн хүн болохыг хүсч байгаа бол турах хэрэгтэй гэж тал талаас минь үглэдэг байсан. Гэхдээ би тэр үед өөрийнхөө биеийн жинг асуудалтай гэж ерөөс боддоггүй байсан болохоор надад энэ нь дарамттай байдаг байсан.

Тиймдээ ч би шалны мод туранхай байх ёстой гэж үздэг хүмүүст зориулан Bootylicious  дуугаа бичсэн. Үнэхээр хөгжилтэй сайхан дуу болсон шүү” гэж ярьжээ.

Бейонсе эмэгтэй хүнд бага зэргийн өөрт нь таарсан мах байх ёстой. Энэ бол эмэгтэй хүний жинхэн шинж гэж ярьдаг байна. Тиймдээ ч өөрийгөө тодорхой жинд барьдаг ч хэзээ ч шүдэнзний мод шиг нарийхан туранхай байхыг хүсдэггүй гэнэ.

КЕЙТ УИНСЛЕТ

Биеийн жингээ барьж, турахыг тэмүүлдэггүй одууд Image result for кейт уинслет

Жүжигчин Кейт Уинстлет ч мөн өөртөө таарсан мах шөлтэй. Түүнийг хэзээ ч гоолиг туранхай гэж хэлэхгүй ч хэзээ ч бүдүүн махлаг гэхгүй нь лавтай. Кейт Уинслет эмэгтэй хүн өөрийн биеийн өндөр, царай зүсэндээ тохирсон жинтэй байх ёстой гэж үздэг байна.

Тэрээр хэт туранхай, загвар өмсөгч шиг биетэй болсноор эмэгтэй хүнийг сайхан гэж дүгнэдгийг буруу гэж үздэг гэнэ. Кейт хүүхдүүдээ төрүүлсний дараа бага зэрэг гэдэс, хөх нь унжсан талаар ярьж, гэсэн ч тэрээр өөртөө хэзээд таалагдаж, толины өмнүүр өнгөрөхдөө “хараач, ямар сайхан бүсгүй вэ” гэж хэлдэг гэжээ. Жүжигчин бүсгүй:- “Би амьдралаа миний өгзөг ямар хэмжээтэй вэ гэж бодож өнгөрүүлэхийг хүсэхгүй байна. Амьдрал дээр тэрнээс илүү сайхан, анхаарал тавих зүйлс зөндөө байгаа” гэж хэлэх дуртай гэнэ.

АДЕЛЬ

Биеийн жингээ барьж, турахыг тэмүүлдэггүй одууд Image result for адель

Английн дуучин Адель өөрийн биеийн жинг үл харгалзан жинхэнэ од болж чадсан нэгэн. Аделийг гоолиг туранхай байсныг мэдэх хүн ч ховор, гэхдээ бүгд л Аделийн одоогийн дүр төрхөөр нь түүнийг таньж, хүндэлдэг. Зарим хүмүүс Аделийг турах ёстой гэдэг ч дэлхийд нэртэй загвар зохион бүтээгч Карл Лагерфельд түүний талд зогсч, эмэгтэй хүн заавал туранхай гоолиг байхаараа сайхан харагддаг гэсэн ойлголт буруу гэж ярьж байсан удаатай.

Грэмми хөгжмийн наадмын 6 удаагийн шагналтай Английн дуучин бүсгүй, тэрээр хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх бүсгүйчүүл шиг туранхай эцэнхий байхыг хүсч байгаагүй гэж ярьж байжээ.

Эх сурвалж: www.tv5.mn

Биеийн жингээ барьж, турахыг тэмүүлдэггүй одууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.