Чамаас дөлдөг мулгуу залуугийн 8 шинж

88032b50311f4ac0af9fafe752476c28

Чамайг өөртөө итгэлгүй болоход нөлөөлөөд байгаа эрийн 8 шинжийг танилцуулъя.

1.Тэр чамайг найз охиноо гэж танилцуулдаггүй
“Тэр зүгээр л манай найз”. Чамайг танилцуулахдаа тэр ингэж хэлсэн юм биш биз? Энэ бол чамаас ичиж байгаагийн анхны шинж. Бусдын л адил найз залуу чинь чамаар гайхуулаасай гээд хүлээж байтал тийм зүйл болсонгүй! Чамд илүү талархалтайгаар, илүү бахархалтайгаар харьцах залуу хэрэгтэй.

2. Тэр чамайг олон нийтийнэ газар тоохгүй байх
Найз залуутайгаа хамт гадуур явахад чамаас зугтаагаад байгаа юм шиг зай бариад байна уу? Тэр битгий хэл чамтай ямар нэгэн яриа дэлгэхээс хүртэл бултаад байгаа юм биш биз? Энэ бол чамайг үл тоож байгаагийн бас нэгэн шинж! Хэрэв хамт явж байхдаа ядаж гараас чинь ч хөтлөхгүй бол даруй арга хэмжээ аваарай. Яаралтай шийд гаргах хэрэгтэй болж байна даа!

3. FACEBOOK тодорхойлолтоо өөрчлөхгүй байх
Одоо цагт бүх зүйл Facebook-д ил байх болсон. Хэрэв тэр Facebook-ээ“Үерхэж байгаа” гэсэн статусаар солихгүй байгаа бол ичиж байгаагийн нэгэн шинжид тооцож болно. Тэр чиний найз залуу гэдгээ бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байна. Энэ талаар түүнтэй ярилцах нь чухал!

4. Тэр үргэлж гэрэл багатай, зайдуу ресторан сонгон ордог
Түүний сонгосон ресторан ихэвчлэн гэрэл багатай байдаг уу? Хангалттай гэрэлтэй биш байна уу? Анх болзож байгаа хосуудын хувьд гэрэлтүүлэг багатай ресторан илүү тухтай байдаг. Гэхдээ энэ байдал одоог хүртэл давтагдсаар байгаа бол чамаас ичиж байгаагийн шинж байж магадгүй. Өөрийгөө чиний оронд тавиад үзэхийг түүнээс хүс. Дараагийн удаад чи ресторанаа сонгохыг санал болгоорой.

5. Чи түүнтэй олон нийтийн газар уулзаж үзээгүй 
Найз залуутайгаа дандаа гэрт нь уулздаг уу? Олон нийтийн газар түүнтэй огт уулзаж үзээгүй бол нойрноосоо сэргээд дахин нэг бодож үз. Түүнийг дагуулаад гарахад гэнэт яасан нь мэдэгдэхгүй бухимдан уурладаг бол яахын аргагүй бас нэгэн шалтгаан мөн!

6. Тэр чиний найзуудтай уулзахыг хүсдэггүй
Сүүлийн хэдэн сар найзуудтайгаа танилцуулахыг хүссэн ч тэр тасралтгүй зугатаасаар байна уу? Танил шинж тэмдэг байгаа биз. Магадгүй найзууд чинь түүнд таалагдахгүй байна гэсэн шалтгаан хэлж болох ч хэрвээ хайртай бол чиний дайсантай ч уулзахад бэлэн байдаг гэдгийг санаарай.

7. Тэр чамайг өөрийнхөө найзуудтайгаа танилцуулж байгаагүй
Чамайг нэг ч найзуудтайгаа танилцуулж байгаагүй юм биш биз. Хэрвээ чи найз залуутай бол түүний найзуудтай танилцсан байх ёстой. Тэгвэл чи түүнийхээ тухай илүү мэдэх боломжтой болдог. Найзуудаар нь хүнийг дүгнэж болдог гэдэг шүү дээ. Гэтэл тэр чамайг хэнтэй ч танилцуулаагүй. Тийм ээ, бүсгүй минь энэ бол чамаас ичиж байгааг илтгэсэн сүүлийн шинж тэмдэг.

Хонгорхон минь, энэ шалтгаанууд чамд танил байна уу? Хэрвээ эдгээр шинж тэмдгүүдээс тав нь илэрсэн бол таны харилцаа асуудалд орж эхэлсэн байна. Энэ харилцааныхаа талаар нухацтай бодож шийдвэр гаргах цаг болжээ.


Чамаас дөлдөг мулгуу залуугийн 8 шинж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.