Жирэмсэн үедээ ажил хийдэг бүсгүйчүүдийн анхаарах зүйлс

Хэрвээ та жирэмсэн үедээ ажил хийж буй бол юуг анхаарах ёстойг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Анхаарах зүйл бол та жирэмсэн үед хортой нөхцөлд огт ажиллаж болохгүй. Учир нь хортой нөхцөлд ажилласанаар таны урагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн хүнд зүйл өргөх хориотой гэдгийг санаарай.

Алхам №2

Стрессээс хол тайван байх хэрэгтэй.

Алхам №3

Та өндөр өсгийт болон хөлт тухгүй гутал өмсөхөөс зайлсхий. Хамгийн чухал нь гутал бөгөөд та хөлдөө тухтай гутал сонгоорой.

Алхам №4

Жирэмсэн үедээ их хоол идэх бус амин дэмтэй бас тэжээллэг хүнс хэрэглэх нь чухал гэдгийг санаарай.

Алхам №5

Хурц үнэртэй мөн дуу чимээтэй газар ажиллах хэрэггүй.

Алхам №6

Зөвхөн эмчийн заавраар л эм уух хэрэгтэй. Хэн нэгний зөвлөгөөг дагах хэрэггүй.

Алхам №7

Та цайныхаа цагаар ногоон цай ууж байгаарай. Ногоон цай тархи болон биеийг тань амраах болно.

Алхам №8

Амралтынхаа цагаар 15-30 минут унтах нь таны урагт сайнаар нөлөөлнө.

Алхам №9

Ажил эхлэхээсээ өмнө дасгал сургуулилт хий.

Алхам №10

Ажил ихтэй байсан ч эмчид үзүүлэх хэрэгтэй. Эх, хүүхдийн эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг санаарай.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Жирэмсэн үедээ ажил хийдэг бүсгүйчүүдийн анхаарах зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.