“Valencia”-гийн эзний охин Kim Lim

mb2fr

Сингапурын тэрбумтан Peter Lim-ийн амин хайртай ганц охин нь Монголд хоёрхон хоногийн хугаацаатай айлчлаад буцлаа. Тэрбумтнууд, тэдний өв залгамжлагчид ихэвчлэн Монголд чимээгүйхэн ирээд буцдаг бол Peter Lim-ийн охин Kim Lim-ийн хувьд энэ аялал асар өөр байв. Тэрбумтны танхи охины элдэв маяггүй энгийн байдал нь хүн бүрийг гайхашруулсан гэж хэлж болно.” Баянгол” зочид буудлын энгийн өрөөнд байрласан тэрээр бараг хооллох ч завгүй хоёр өдөр гэр хорооллын айл өрхүүдээр явж, “Эрдэм” төвийн хүүхдүүдийг баярлуулав. СХД-ийн орон гэргүй хүмүүст тусламжийн гараа сунгасан тэрээр хүйтрэхээс өмнө хэдэн айлд аз жаргал бэлэглэсэндээ сэтгэл өег байгаа харагдсан. Өнчин ядуу, гэр оронгүй хүмүүсийн талаарх Монголын баримтат кино түүний энд ирэх шалтгаах болсон юм билээ. Харин үүнийг ажил хэрэг болгоход нь нөлөөлсөн эрхэм бол монголчуудын эртний танил ноён Billy lim. Бүр үүрийн 4 цагт Kim Lim ноён Billy рүү утас цохиж, Монголын орон гэргүй хүмүүсийн талаарх кино үзээд унтаж ч чадахгүй байгаагаа учирлан хэдхэн өдрийн дараа шууд тийз захиалан хамтдаа ирсэн нь энэ. Манайхны дунд түүнийг сайн үйлсийн аян хийж буй Сингапурын тэрбумтны охин гэдгээс цааш мэдээлэлгүй хүмүүс ч байсан. Тодруулбал Kim Lim –ийг дэлхийн одуудтай дотно нөхөрлөдөг, фэйшн гүнж, instgramm-ийн од, бизнес хатагтай гэхчлэн тоочоод баршгүй олон тодотгол дагадаг. Харин түүний аав Peter Lim Forbes-оос зарласан тэрбумтнуудын 12-т бичигдсэн нь бий. Түүнчлэн хөлбөмбөгийн алдарт “ Valencia” багийн эзэн гэдгээр нь дэлхий нийт мэднэ. Мөн үнэт цаасны томоохон тоглогчдын нэг. Тиймээс ч Kim Lim-ийн дотны нөхөд  дунд Cristiano Ronaldo, David Beckham тэргүүтэй алдарт хөлбөмбөгчид багтсан байдаг. Бүр Kim Lim “ийг амаржсаныг дуулсан Cristiano Ronaldo ээж болсонд баяр хүргэхээр хамгийн эхний нислэгээр Сингапурыг зорьсон гэхээр хэр хүндтэй, нөлөө бүхий хүн болохыг нь харуулж байгаа хэрэг.“ Valencia”-гийн эзний охин Kim Lim Arslan.mn“ Valencia”-гийн эзний охин Kim Lim Arslan.mn“ Valencia”-гийн эзний охин Kim Lim Arslan.mn“ Valencia”-гийн эзний охин Kim Lim Arslan.mn“ Valencia”-гийн эзний охин Kim Lim Arslan.mn“ Valencia”-гийн эзний охин Kim Lim Arslan.mn

Эх сурвалж: Соронз сэтгүүл

“Valencia”-гийн эзний охин Kim Lim
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.