Долоо хоногт нэг удаа уйлах нь стрессээс ангид амьдрахад тань тусална

39dd78db750b95a829992626332d1b35

Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байгаа бидний хувьд өөрийн, хувийн орон зайдаа аль болох бага стресс, уур бухимдалгүй амьдрахыг хичээдэг билээ. Тэгвэл тэрхүү сэтгэл санааны тайван байдлыг бий болгож, илүү тайван амьдрахад тань туслах аргуудын нэг нь долоо хоногт нэг удаа уйлах гэдгийг Японы нэгэн судлаач тогтоожээ. Судлаач Хидемуфи Йошида өөрийгөө “Нулимсны мэргэжилтэн, багш” хэмээн тодорхойлдог бөгөөд уйлахын ач тусыг олон нийтэд таниулж, түгээх ажлыг гүйцэтгэдэг байна.

Нулимсны мэргэжилтэн Йошида Japan Times-д өгсөн нэгэн ярилцлагадаа “Уйлах нь инээх, эсвэл унтахаас илүүтэй стрессийг тайлдаг. Хэрэв та долоо хоногт нэг удаа уйлбал стрессгүй амьдралыг цогцлоох боломжтой юм” гэжээ. Йошидагийн тайлбарлаж буйгаар сэтгэл хөдөлгөх уянгын дуу сонсож, гунигтай, эсвэл өрөвдөлтэй, сэтгэл хөдөлгөх кино үзэж, ном уншиж уйлах нь стрессийг тайлахад хамгийн үр дүнтэй аж. Ингэж уйлснаар хүний тархины парасимпатетик нервийн системийг сэргээж, зүрхний цохилтыг удаашруулж, тархийг тайвшруулах үйл явц өрнөдөг тул хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг болохыг тайлбарлажээ.

Тэрбээр уйлахын ач тусыг таниулахыг зорьсон анхны судлаач биш юм. АНУ-ын Минесоттагийн их сургуулийн судлаач, доктор Вильяам Фрей анх 1980 онд уйлах нь тархин дахь эндорфин хэмээх элементийг гадагшлуулж, хүнийг аз жаргалтай болгодог гэдгийг танилцуулж байжээ. Эдгээрээс гадна 2008 онд АНУ-д хийгдсэн, 3,000 хүнийг хамруулсан нэгэн судалгаагаар мөн хүнд нөхцөлд уйлах нь сэтгэл санааг илүү дээрдүүлдэг гэсэн үр дүнг гаргаж байжээ.

Эх сурвалж: Independent


Долоо хоногт нэг удаа уйлах нь стрессээс ангид амьдрахад тань тусална
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.