Дэлхийн хамгийн тачаангуй эрэгтэйгээр Идрис Эльба тодорчээ

712-15415598575be257bdb672a
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “People”сэтгүүл дэлхийн хамгийн тачаангүй эрэгтэйг тодруулжээ. Тус сэтгүүлээс жил бүр тодруулдаг энэхүү шагналын эзнээр энэ удаа Их Британийн жүжигчин Идрис Эльба тодорчээ.
Сэтгүүлийн удирдлагын зүгээс гаргасан шийдвэр жүжигчнийг гайхшруулсан байна. Энэ талаар тэрбээр Жимми Фэллоны шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлэхдээ “Энэ тухай хамгийн түрүүнд сонсоод би өөрийгөө толинд харсан. Тэгээд би ч өнөөдөр үнэхээр тачаангуй харагдаж байна шүү гэж бодсон. Ээж минь надаар бахархана даа” гэжээ.
Жүжигчин Идрис Эльба 1972 онд Лондон хотод төржээ. Тэрбээр гэмт хэрэгт, инээдмийн төрөлт “Рок н Ролл” кино болон шинжлэх ухааны, зөгнөлт “Номхон далайн хөвөө”, “Тор” зэрэг киногоороо нэрд гарсан нэгэн бөгөөд 2012 онд тэрбээр “Лютер” олон ангит киноны гол дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолд “Цуврал болон телевизийн киноны шилдэг жүжигчин”-ий төрөлд  шагнал хүртэж байжээ.
“People” сэтгүүл нь дэлхийн хамгийн тачаангуй эрийг 1985 оноос хойш тодруулж байгаа юм. Жүжигчин Жорж Клуни, Брэд Питт, Жонни Депп эрэг олон жүжигчин энэхүү шагналын эзэн болж байжээ. Өнгөрсөн жил тус шагналыг Америкийн кантри төрлийн дуучин Блэйк Шэлтон хүртэж байсан аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Дэлхийн хамгийн тачаангуй эрэгтэйгээр Идрис Эльба тодорчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.