Бидний биен дотор амьдран суугч: Хеликобактери

d222916b4322a67d8e70b8381a9e4f00

Бидэнд мэдэгдэлгүйгээр биен дотор маань зөвшөөрөлгүйгээр “аж төрөгсөд” олон бий. Тэдний зарим нь ашигтай, зарим нь хортой. Хортой бактерынх нь тоонд хелико ордог.

Яагаад хеликобактер ихтэй болдог вэ?
Энэ нянгийн халдварыг хүн юунаас ч авч болно. Хеликобактери нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж, үнсэлцэх болон хоол хүнсээр гэх мэт дамжин халддаг. Энэ бактер хүний шүдэн дээр хүртэл наалдсан байдаг. Хелико нь ходоод, 12 хуруу гэдэсний ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэгчийн ялгаралтыг сулруулдаг. Үүний улмаас 12 хуруу гэдэс, ходоод ямар ч хамгаалалтгүй, мэдрэмтгий болж ходоодны хүчил, бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр шархалдаг байна. Хелико нь үүнээс гадна ходоодны хүчлийн ялгаруулалтыг ихэсгэдэг гэмтэй. Энэ бактери нь ходоодны үрэвсэл, шарх, шархлаа, хавдарын нэг эх үүсвэр болдог. Ялангуяа хеликобактерийн халдвартай хүн сэтгэл санаагаар их унах, хэтэрхий стресстэй ажиллах, тамхи татах, архи уухын аль нэгийг зуршлаа болгосон бол халдвар шархлаа болж даамжрах магадлал маш өндөртэй. Мэдээж ходоодны үрэвсэл бол ходоод өвдөх, нуруу нүүрэн дээр юм гарах, хоол боловсруулах систем муудах нөхцөл болно.

Илрүүлэх: Хеликобактерыг илрүүлэх хамгийн найдвартай арга бол өтгөний шинжилгээ юм. Мөн ходоодны дурангийн шинжилгээгээр үрэвсэлийн эхний шинж тэмдэгүүдийг илрүүлж болно. Хеликобактерийн хэмжээ ихэссэн тохиолдолд эхлээд үрэвсэл үүсч, эмчлэхгүй удвал шархлаа үүсдэг. Үүнээс гадна амьсгалын тест нь бактерыг илрүүлэх найдвартай аргуудын нэг. Дуран залгихаас эвгүйцэж байвал, уг бактерын хорон үйлдлийг энэ аргаар илрүүлж болно. Эдгээрээс гадна хеликобактерыг илрүүлэх цусны шинжилгээ бий.

Хориглох зүйл: Хеликобактеритай хүн давс чихэр ихтэй, шарсан хуурсан хоол хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах ёстой. Ийм бүтээгдэхүүнийг их хэрэглэснээр хеликогийн нян тэсвэртэй болохоос гадна ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэл нэмэгдэнэ. Золоор, энэ бактери удамшдаггүй. Хеликобактерийн халдвартай ч түүнийгээ бүрэн гүйцэд эмчлүүлсэн хүмүүсийн хувьд энэ нянгаар дахин халдварлагдах боломж бага байдаг. Хеликобактерын халдвартай ээжүүд хүүхэддээ амнаас аманд дамжуулж хоол хүнс өгөхөөс татгалзаж, мөн ангийнхаа хүүхэдтэй нэг савнаас ус ундаа уухгүй байхыг зааж сургах хэрэгтэй.

Эмчилгээ: Гурвалсан эм уудаг гэж ярьдаг даа. Тэр нь ямар учиртай юм бэ? Хеликобактер маань өөрөө грамм сөрөг нян учраас энэ төрлийн нянг устгах үйлчилгээтэй пенициллиний болон макролидийн бүлгийн эмийг, ходоодны хүчлийн ялгарлыг багасгах үйлчилгээтэй протон шахуургыг саатуулагч бүлгийн эмтэй хавсарч хэрэглэхийг хэлээд байгаа юм.


Бидний биен дотор амьдран суугч: Хеликобактери
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.