“Мисс Бумбум” тэмцээний ялагчийн өгзгийг хуурамч гэв

Бразилд “Miss BumBum” буюу “Мисс Бумбум” гэх хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах жилд нэг удаа зохион байгуулагддаг билээ. Уг тэмцээнд Бразилийн 27 мужийг төлөөлөн, хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйчүүд оролцог юм.

Үндэсний ялагч 22 мянган ам.доллар болон томоохон брэндийн нүүр царай болдог учир тэмцээний турш ШИРҮҮХЭН өрсөлдөөд болдог байна. “Мисс БумБум” 2018 оны ялагчаар Эллен Сантана гэх 31 настай бүсгүй тэргүүлжээ. Тэрбээр Сан Пауло хотыг төлөөлөн оролцсон аж.

Хөтлөгч ялагчийг дуудаж, шагналыг нь гардуулах үед цуг тэмцээнд орсон 27 настай Алина Ува гэх бүсгүй уураа барьж дийлэлгүй, ялагчаас шагналыг нь булаан авахыг санаархсан байна. Бүсгүйчүүд хэсэг хугацаанд зөрчилдсөн ба Алина Ува “Миний өгзөг түүнийхээс сайхан. Түүнийх хуурамч” гэж хашгирчээ.

Тус тэмцээний дүрэмд гоо сайхны хагалгаа хийлгэсэн, силикон шахуулсан өгзөгтэй бүсгүйг оролцуулахыг хориглодог юм.

ОХУ-ын Москва хотноо ирэх оны тавдугаар сард “Miss Bumbum World” тэмцээн зохион байгуулагдах гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


“Мисс Бумбум” тэмцээний ялагчийн өгзгийг хуурамч гэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.