Өсвөр насныхны шүтээн болсон дуучин Ариана Грандын экс найз залуу реппер Мак Миллер энэ оны 9-р сарын 7-ны өглөө гэртээ нас барсан байдалтай олдсон. Урьдчилсан дүгнэлтээр тэрээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн ийн амиа алдсан хэмээн мэдээлж байсан бөгөөд энэ нь батлагдсан байна. Тэрээр дуучин Ариана Грандетай хоёр жилийн хугацаанд үерхсэн бөгөөд хосууд энэ оны эхээр салснаа олон нийтэд зарлаад байсан. Харин дуучин бүсгүй удалгүй комедиан залуутай болзох болсон бөгөөд сарын дараа сүй тавьснаа зарлаж байв. Харин түүний энэхүү үйлдэл экс найз залуу болох Мак Миллерт тун ч хүнд тусжээ. Тэрээр сэтгэл санааны хямралд орон хар тамхи их хэмжээгээр хэрэглэн улмаар амь насаа алдсан нь тогтоогдсон бөгөөд 11-р сарын 5-ны өдөр түүний үхлийн шалтгааныг олон нийтэд зарласан байна. Харин дуучин бүсгүй сүйгээ цуцлан экс найз залуугаа дурсан санаж түүний дуу болон зургийг инстаграм хуудаснаа оруулах болсон бөгөөд өөрийнхөө болчимгүй үйлдэлдээ ихэд гэмшиж буй аж. Тэрээр “чамайг энд байхгүй гэдэгт би итгэж чадахгүй байна. Намайг үнэхээр уучлаарай, би чиний өвдөлтийг намдааж чадсангүй. Би үүнийг үнэхээр хүсэж байсан. Би чамтай анх уулзсан цагаасаа л эхлэн чамайг хайрлаж байсан” гэх утгатай зүйлсийг өөрийн цахим хуудаснаа бичин харууслаа илэрхийлэх болжээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn