“Хачин биш байх чинь л харин хачин зүйл” гэж Жон Леннон хэлсэн байдаг. Мэдээж Жон Леннон ажил олгогч байгаагүй л дээ. Гэхдээ л тэр өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэддэг болохоор бусадтай яг ижилхэн хүмүүсийг хараад гайхширдаг байсан гэдэг.
Гайхалтай удирдагч, бусдын хайр талархлыг хүлээсэн лидер, бидний хэлдгээр “том гар”, хүчирхэг ажил олгогч эмэгтэй болно гэдэг хүн болгонд зориулагдсан зүйл биш. Удирдагчийн үндсэн шинжүүдийг агуулаагүй хүн бол хичнээн менежментийн номон дээр бичээстэй байдаг “хатуу чанга дүрмийг баримтлах”, “тууштай байх” зэрэг зарчмуудыг мөрдсөн ч манлайлагч болж чадахгүй байх магадлалтай. Салбартаа тэргүүлж яваа хүмүүсийг ажиглахад, тэд амжилтанд хүрэхдээ ухаантнуудын зааж өгсөн ямар нэг нарийн дүрэм журмыг баримтлаагүй байдаг. Жон Рокефеллер, Генри Форд, Опра Уинфри шиг хүмүүс лав тэгээгүй.
Тиймээс бусад хүмүүсийн чамд нааж байгаа шошгыг анзаарах хэрэггүй. Магадгүй чиний сул тал гэж боддог зүйлс чинь давуу тал ч байж болно. Энэ бол хүмүүсийн нүдэнд таагүй харагддаг ч, ажил олгогч болохоор заяагдсан гэдгийг чинь илтгэж ч байж мэдэх 12 шинжийг жагсаалаа.
1. Урсгалаараа явах дургүй – Ямар нэг зүйлийг учир шалтгаангүйгээр “зүгээр л” хийх нь чамд утгагүй санагддаг. Чи автобусан дотор чихэлдэж яваа хүн шиг “олон хаашаа, би тийшээ” гэсэн зарчмаар амьдардаггүй. Хааяа бүр шал зөрүүдэлмээр санагддаг ч үе бий. Гэхдээ зүгээр суугаад байх ч дургүй.
2. Амархан уйддаг – Чи аливаа зүйлээс амархан уйддаг байх л даа. Үүнийг чинь олон хүн буруутгаж, “Ийм хүн яаж амжилт олох юм?” гэцгээдэг байх. Гэхдээ сонирхолтой, өрсөлдөөнтэй, чиний ур чадварыг сорьж шалгаагүй юм бүхнээс залхдаг зан чинь тийм ч муу юм биш.
3. Ажлаас халагдаж үзсэн – You’re too creative for your own good when it comes to working for others, and you may have some history, as I do, of losing jobs. Being just a cog in wheel is very difficult for you because you want to create something others can be inspired by and contribute to.
4. “Эсэргүү” гэж нэрлэгддэг – Бага байхын л ч чи “Сургуулийн дотоод дүрэм журам” дээрээ том ээмэг зүүж болохгүй гэсэн байхыг уншсан хирнээ л өөрийнхөөрөө гоёж гоодоод очдог байсан. Хэн нэгний зохиосон дүрэм чамд таалагдахгүй бол, өөрийнхөө дүрмийг зохиохоос чи татгалзахгүй. Багш нараасаа хааяа хааяа сануулга авчихдаг охин байсан бол чи өөрийнхөө доторх зөрүүд занг сайн зүйлд ашиглаж болох нь.
5. Бүх зүйлийг хөгжүүлэхэд бэлэн байдаг – Ямар нэг зүйлийг яаж илүү сайн хийж болох талаар чи үргэлж санаачлага дэвшүүлдэг. Хэн ч чамаас гуйгаагүй байхад хүртэл, чи аливаа зүйлийг өөрийнхөөрөө илүү сайхан болгохын тулд хичээл зүтгэл гаргаж л орхидог.
6. Жижиг сажиг ярианд оролцохдоо тааруу – Олон хүний тайвшралаа олж авдаг хов жив, жижиг сажиг яриа чамд таалагддаггүй. Энийг чинь мэддэг болохоор хүмүүс чиний дэргэд өчүүхэн зүйл ярьж цагийг чинь үрэхээс эмээдэг. Магадгүй зарим нь чамайг нийгмээс шал “тасархай” гэж боддог ч байж магадгүй. Гэхдээ л зарчимдаа үнэнч үлддэг чинь сайн хэрэг.
7. Бага насандаа шоолуулж байсан – Чи өсвөр настай байхдаа хурцаар шүүмжлүүлж, эсвэл шоолуулж, шоглуулж байсан уу? Ангийнхаа хамгийн сахилгагүй хүүхдүүдийн ганц бай нь болдог ч байсан байж болно. Гэртээ ч тоогүй амьдралыг туулсан байж болно. Гэхдээ бага насандаа талархаарай. Энэ бол чиний хорвоо ертөнцөд өөрийгөө хэн гэдгийг харуулах хүсэл эрмэлзлийг л өдөөж өгсөн төдий зүйлс.
8. Шургуу – Ямар нэг зүйлийг эхлүүлэхээрээ дуусгахаас нааш салж чаддаггүй зан чинь чамд огтхон ч гай авчрахгүй. Гэр бүлийхэн нь боль гэж ятгаж байхад хүртэл Коко Шанель хувцас загвараасаа салаагүй юм шүү. Дэлхийн хамгийн агуу удирдагчид бүгд өөрсдийн зөн совиндоо гүн итгэгчид байдаг.
9. Тархиа “унтрааж” чаддаггүй – Шөнө бүр унтахынхаа өмнө баахан эргээж хөрвөөдөг үү? Тархинд чинь эргэлдэж эхлэх хэдэн арван шинэ санаа чамайг тайван амруулдаггүй. Заримдаа бүр зүүдэндээ ч ажлаа хийчихсэн л явж байх нь бий.
10. Бусдаас жаахан гажууд- Чамд хааяа олны дунд байх нь жаахан эвгүй санагддаг. Чиний хийсэн үйлдэл, хэлсэн үгнүүд чинь хүмүүсийг чам руу сонин харахад хүргэдэг учраас тэр. Гэхдээ бусдаас өөр байна гэдэг сайн хэрэг шүү. Энэ бол чи жинхэнэн өөрийгөө алдаагүй байгаан шинж. Үнэндээ хүн болгон бие биенээсээ ялгаатай тус тусдаа ертөнцүүд мөртлөө, олон нийтийн хэв маяг дунд уусаад “алга болчихдог” юм.