Анар жимсний шүүс ямар ашигтай вэ?

content_photo

Анар жимсний шүүсийг хүн төрөлхтөн эртнээс янз бүрийн өвчнийг эмнэхэд ашиглаж иржээ. Эртний Ром, Грекийн үеэс л эмч нар энэхүү жимсний эмчилгээний шинж чанарыг мэдэж, өвчтөнүүдээ эмчлэхэд хэрэглэдэг байв.

Анар жимсээр хоолойн өвдөлт, цусан суулга, цус алдалт, халууралттай тэмцэж, түүнчлэн гэдэс, ходоодны өвчнийг эмчлэх гэж оролдож байв. Өнөө үед ч анарын шүүсийн эмчилгээний чанар идэвхтэй хэвээр байгаа бөгөөд ард эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна.

Анар жимсний шүүс бусад жимс, жимсгэнийг бодвол биологийн идэвхт байдлаараа өндөр. Уг жимсний шүүс органик хүчил, ялангуяа нимбэгний хүчлээрээ бусад жимс дотроо тэргүүлдэг.

Уг жимсний шүүсэнд фосфор, кальци, төмөр, кали, зэс, магни, усанд уусдаг полифенол, төрөл бүрийн витамин агуулагддаг. Калийн агууламжаараа бол бусад жимсний шүүс дотроо тэргүүлэгч нь. Полифенол буюу антиоксидантынхаа ачаар хөгшрөлтийг удаашруулдаг байна.


Анар жимсний шүүс ямар ашигтай вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.