Жастин Бибер, Хэйли Болдуин нар романтик зургуудаасаа нийтлэв

   24 настай дуучин Жастин Бибер, 21 настай модель Хэйли Болдуин нар өнгөрсөн зун нууцаар гэрлэсэн гэсэн мэдээлэл гарсан билээ. Багаасаа найзалсан тэд эхнэр, нөхөр болоод бүр ч романтик байгаа бололтой. Хэйли “Instagram”-даа Жастинтай хамт байгаа хэд хэдэн хар, цагаан зургаа нийтэлжээ.

Хосууд өнгөрсөн есдүгээр сард Канадад музейн арга хэмжээнд хамт очиж, Жастин Хэйлиг эхнэрээ гэж хүмүүст танилцуулсан билээ. Тэд өөрсдөө гэрлэсэн гэх мэдээллээ үгүйсгэсэн ч дуучин залуугийн яриа бодит байдалтай зөрж байгаа юм.

Жастин, Хэйли нарыг Лос-Анжелест хамт явахад нэгэн фэн нь тэднээс гэрлэсэн эсэхийг асуухад, Жастин “Тийм ээ, бид гэрлэсэн. Хэйли бол миний сахиусан тэнгэр” гэж хариулсан талаар “Us Weekly”-д ярьсан байна.

Хейли Болдуин и Джастин Бибер

Zindaa.mn


Жастин Бибер, Хэйли Болдуин нар романтик зургуудаасаа нийтлэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.