Хайртынхаа урам зоригийг хэрхэн сэргээх арга

226e1597980fc0f4aca48e7028a74e4e

Тэр ойрд нэг л унжийгаад байгаа юм биш биз? Чамд гаргаж хэлээгүй л болохоос биш түүний дотор түмэн бодол эргэлдэж, цаашид юу хийх тухайгаа эргэцүүлж байж мэдэх юм.

Өөрийгөө бас хайртай бүсгүйгээ жаргалтай амьдруулж чадах уу, яавал санхүүдээ санаа зовохгүйгээр амьдралын зүг чигээ олох вэ гээд “Том” болж байгаа эр хүнд санаа зовох асуудлууд нэлээдгүй бий. Яг одоо л түүнд, тэнцвэртэй зогсоход нь чиний тусламж хамгийн ихээр хэрэгтэй.

Өнгөрсөнд гаргасан амжилтыг нь сануулах
Тэр уралдаант шалгаруулалтанд тэнцээд жил өнгөрсөн байж болно л доо. Гэхдээ л энэ бол түүнийг өнгөрсөнд амжилттай байсныг батлах нотолгоо юм. Түүний зурсан зураг уран зургийн галерейд яаж гэрэлтэж, онцгой харагдаж байсныг, зун гүйлтийн тэмцээнд хэрхэн хичээн гүйж байсныг нь бахархан ярь. Ямар авьяастай, чадварлаг болохыг нь хайртдаа сануул. Тэр урьд нь ямарваа нэгэн зүйлийг амжилттай хийж чадсан бол ирээдүйд чадах л болно.

Алхам алхмаар урагшлахад нь туслах
Мөрөөдлөө гүйцээхэд нь ямар алхам, шатыг дамжих вэ гэдгийг тооцоолоон бага багаар түүнд хүрэхэд нь тусал. Дараагийн долоо хоногт уулзах ёстой хүмүүсийн нэрийг нь бичсэн тэмдэглэл, хийх гэж буй зүйлд нь тохирсон урмын үг цүнхэнд нь орхих, ажил хэргээр хэнтэй холбогдох хэрэгтэйг өмнөөс нь судлах гэх мэт чиний тусламж ямар ч хэлбэрээр илэрч болно.

Хамтдаа биеийн тамир хий /Зөвхөн орондоо биш/
Өглөө хамтдаа гарж гүй. Орой зурагтаар гардаг иогийн дасгалын цагийг нь тааруулж байгаад хамт хийхийг санал болго. Гадаа гүйхэд хүйтэн байхаас бүү татгалзаарай. Малгай, ороолт зүүж дулаахан хувцаслаад цөөн минутаар эрчимтэй гүйх нь харин ч эрч хүчтэй, залхаахгүй сайн талтай байдаг. Эхэндээ залхуурч байна, ядарч байна гэх мэтээр татгалзаж мэдэх ч биеийн тамир эрүүл мэндэд, бас түүний сэтгэл санаанд үнэхээр хэрэгтэй. Өглөө цасанд гүйчихээд ирсэн ямар ч эрэгтэй хүн уулыг ч хөдөлгөхөөр цовоо болчихсон байдаг гээч.

Хэт хүчлэхгүй байх
Түүнийг эрчимжүүлж байна гээд хэт шахаж, дарамтлах хэрэггүй. Тэр мөрөөдлийнхөө төлөө явж байгаа учраас ятгалга, ухуулга бус бага зэрэг түлхэх хүч өгөхөд л хангалттай. Дарамт үүсгэж байна уу, эсвэл түүнийг үнэхээр амжилтанд хүргэхийг хүсэж байна уу гэдгийг тэр дорхноо мэдрэнэ. Тиймээс бага багаар, чин сэтгэлээ харуулаарай. Тэр “Бүхнийг өөрөө хийсэн” гэж дараа нь бодог л дээ. Харин чамд “Миний хажууд байж, наддаа итгэсэнд баярлалаа” гэх чин сэтгэлийн талархал ирэх болно.


Хайртынхаа урам зоригийг хэрхэн сэргээх арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.