Лиам Хемсворт, Майли Сайрус нарын гэр үнсэн товрого болжээ

016732152f56548cgreat
Калифорнийн түймэрт Холливудын олон алдартны орон гэр сүйдээд буй. Тэрхүү түймэр жүжигчин, дуучин Майли Сайрус, Лиам Хемсворт нарын гэрийг ч тойрсонгүй. Жүжигчин Лиам Хемсворт өчигдөр Малибу дахь орон гэр нь юу ч үгүй шатсан зургийг нийгмийн сүлжээнд байршуулжээ.
Австралийн залуу жүжигчин эр “Хайр” гэсэн товгор үсэгнүүдээс өөр юм үлдэлгүй үнсэн товрого болтлоо шатсан байшингийнхаа зургийг оруулаад дор нь “Үнэхээр хүнд өдрүүд байна. Орон гэрээс минь үлдсэн зүйл энэ л байна. Хайр. Малибуд амьдардаг олон хүмүүс Калифорнийн түймэрт орон гэрээ алдлаа. Сэтгэл зүрх минь тэдгээр хүмүүстэй хамт байх болно” хэмээгээд https://themalibufoundation.org санд хандив өргөж, тэдгээр хүмүүст туслахыг уриалсан байна.

Эх сурвалж www.wikimon.mn


Лиам Хемсворт, Майли Сайрус нарын гэр үнсэн товрого болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.