“Алаг үхэр”-ээс сахиусан тэнгэр болсон Винни Харлоу

winnie-harlow-in-the-vs-show-960b51a42ed305bdde699931da93816

“Америкийн дараагийн топ модель 2014” тэмцээнд түрүүлэн олны танил болж байсан төрөлхийн арьс цайх өвчтэй модель Уинни Харлоу энэ жилийн “Victoria’s secret” шоуны тайзнаа анх удаа алхжээ. Ингэснээр тэрбээр “Victoria’s secret” шоунд оролцсон анхны арьс цайх өвчтэй модель болсон байна. Өдгөө 24 настай Канад бүсгүйг бага байхад хүүхдүүд үргэлж доог тохуу хийж, шоглодог байсан ба түүнийг “алаг үхэр” гэж хочилдог байжээ.

“Victoria’s secret” шоуны тайзнаа алхах нь түүний хамгийн том мөрөөдөл байсан гэнэ. Түүний тэгш хэмтэй арьсны цайралт нь энэ амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлжээ. Арьсны өвчнөөсөө болж багаасаа бусдад дооглуулан бүрэг ичимхий хүүхэд байсан Винни Харлоу жил бүр 800 сая хүн үздэг бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон “Victoria’s secret” шоуны тайзан дээр итгэл дүүрэн алхаж олон сая эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэлийг бэлэглэсэн байна.

30dfa30d94eb43e4b30041a75ea4b7a2 “Алаг үхэр”-ээс сахиусан тэнгэр болсон Винни Харлоу

Эх сурвалж: HEALTH


“Алаг үхэр”-ээс сахиусан тэнгэр болсон Винни Харлоу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.