Рэйчел Вайс: Охин минь аавынхаа нүдний өнгийг хүртэл дуурайчихсан

Британийн нэрт жүжигчин Рэйчел Вайс “The Late Show With Stephen Colbert” шоунд оролцож ярилцлага өгчээ. Тэрбээр 2005 онд “Үнэнч цэцэрлэгч” киногоороо “Оскар”-ын кино наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналын эзэн болсон билээ.

-Та гурван сарын өмнө амаржиж, охинтой болсон. Энэ талаар?

-Тийм ээ. Бид маш жаргалтай байгаа.

-Дэниель Крэйг бол таны нөхөр. Охин тань аав, ээжийнхээ хэнтэй илүү адилхан вэ?

-Миний бодлоор аавтайгаа илүү адилхан.

-Тэгвэл охин тань том цэнхэр нүд, өргөн мөртэй байхнаа.

-Үнэн, үнэн. Аавтайгаа маш адилхан. Нүдний өнгийг нь хүртэл дуурайчихсан.

-Хүмүүс өнгөрсөн хугацаанд таныг жирэмсэн хэмээн огт таамаглаагүй. Гэнэт л хэвлэлээр таныг төрсөн гэх шуум гарах болсон. Би анхандаа ч итгээгүй. Гэхдээ аажмаар энэ мэдээ миний анхаарлыг татах болсон?

-Би хувийн амьдралаа бусдад дэлгэх дуртай биш. Тиймээс л өнөөг хүртэл энэ талаар нууцалж байсан. Хэрвээ хэвлэлээр бидний тухай мэдээлээгүй байсан бол би ирээдүйд ч чимээгүй байх байлаа. Гэнэтийн бэлэг нэг л өглөө задарчихсан.

-Сүүлийн үед нөхөр тань охиноо тэврээд л хотын төвөөр байнга шахуу үзэгдэх болсон. Та түүний үйлдэлд дургүйцэхгүй байна уу?

-Үгүй ээ. Тэр минь охинтойгоо цагийг зугаатай өнгөрүүлж буйд баяртай байна. Аавууд хүүхдүүддээ их цаг гаргадаг байх хэрэгтэй.

-Таньгүйгээр аав, охин болзож байгаад атаархахгүй байна уу?

-Бага зэрэг.

-Таны охин Америк, Британи гаралтай.

-Хайр дурлал, гэр бүлд нь ямар ч хязгаар байхгүй.

-Таныг төрөх үед Даниел дэргэд тань байсан уу?

-Тийм ээ. Тэр бүхэл өдөржингөө намайг халамжилж, охиноо харахыг тэсэн ядан хүлээсэн. Тэр минь их хүчирхэг харагддаг ч охиноо хараад л уйлсан. Түүнийг анх удаагаа тийм сул дорой байхыг харсан.

-Тэр үнэхээр уйлсан гэж үү?

-Тийм ээ.

-Та хоёр 2011 онд хамтрагчид байсан бол хагам жилийн дараа хос болж, удалгүй хуримаа хийсэн. Одоо гэтэл бүл нэмчихээд сууж байна. Би хувьдаа алдартнуудын гэр бүл удаан оршин тогтноосой хэмээн хүсдэг. Учир нь та бүхнээс олон хүн үлгэр дуурайлал авдаг. Санал нэгдэж байна уу?

-Мэдээж хэрэг. Гэхдээ бид ч гэсэн нууц, хамгаалахыг хүсдэг хувийн амьдралтай гэдгийг та бүхэн огт мартаж болохгүй. Бид ч гэсэн хүмүүс.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Рэйчел Вайс: Охин минь аавынхаа нүдний өнгийг хүртэл дуурайчихсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.