Хамтдаа шинжлүүлье

9c67d2ebf6f5b0d5big

Танилцаад нэг их удаагүй ч та хоёрын бүх зүйл чинь сайхан нийцдэг. Яг л чиний бодож төсөөлдөг байсан ханхүү чинь мөн гэлтэй. Тиймдээ ч нэг нэгнээ бүхнээс илүү ойлгож байх шиг.

Ойрын үед та хоёрын харилцаа урьдныхаасаа ч илүү дотно болж байгаа. Хамгийн сүүлд тэр чамайг хүргэж өгөөд салахдаа чихэнд чинь аяархан “би чамайг хүсэж байна” гэж хэлсэн. Тэгэхэд чи түүн рүү инээмсэглэсэн. Гэхдээ амьдрал хийгээд дурлал хэдий сайхан ч, эрсдэл сонголтоор дүүрэн энэ хорвоод хайраа улам бат, бас эрүүл байлгахын тулд эхлээд чи юу хийх ёстойг сануулья.

Алхам1: Нэгэнт та хоёрын харилцаа гүнзгийрч байгаа бол энэ тухай ярилцах хэмжээний дотно болсон гэсэн үг. Хэрэв үүнийг түүнд хэлэхд чамд эвгүй байвал хараахан цаг нь болоогүй байна гэж бодоорой. Юуны тухай ярьж байгаа нь доор тодорхой болно.

Алхам2: Хайрттайгаа ярилцаж, цаашдаа дотно харилцаанд орох төлөвлөгөөтэй байгаа бол хамтдаа шинжилгээ өгөх тухай хэлээрэй.

Алхам3: Ингэж хэлэх нь түүнд онцгүй санагдана хэмээн эмээх хэрэггүй. Харин ч тэр чамайг хүндэлж урьдныхаасаа ч илүү итгэх болно.

Алхам4: Гол нь түүнд итгэхгүй байгаадаа биш, харин хэн хэнийхээ төлөө үүнийг хэлж байгаа гэдгээ ойлгуулж хэлээрэй. Хэрэв гэнэтийн үе гарвал заавал хамгаалалт хэрэглэ!

Алхам5: Хэрэв та хоёр ярилцаад шийдсэн бол ажлын өдрийн нэг өглөө хамт шинжилгээ өгөхөөр гараарай. 

Аз жаргал гэдэг бол зөвхөн бие биенээ хайрлахын нэр биш, эрүүл энх байхаас их зүйл хамаарна гэдгийг санаарай.


Хамтдаа шинжлүүлье
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.