Оскарын шагналт жүжигчин Леонардо ди Каприо энэ сарын 11-нд 44 нас хүрчээ. Тэгвэл тэрээр төрсөн өдрөө өнгөрсөн баасан гарагаас эхлэн тэмдэглэж, Лос Анжелесын Spring Place хаалттай клубт найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг цуглуулан сүржин тэмдэглэсэн байна. W Magazine болон People сэтгүүлд бичсэнээр Леогийн төрсөн өдрийн үдэшлэгт 500-аад хүн уригдсан байна.
Тэдний дотор дуучин Бейонсе, Jay-Z, Наоми Кемпбэлл, Рита Ора, Роберт де Ниро, Опра Уинфри, Аль Пачино, Женнифер Энистон зэрэг нэр алдартнууд байжээ. Төрсөн өдрийн үдэшлэгийг Саша Барон Коэн хөтлөн явуулсан байна.
Эх сурвалж: TV5.mn