“Дуулгаваргүй” жаалд хэрэглэх 4 арга

adhd girl 5102

Дуулгавартай байх болон хүндэтгэлтэй хандахын хооронд асар том ялгаа бий. Аав ээждээ загнуулахгүйн тулд хүүхдүүд дуулгавартай байдаг бол хүндэтгэлтэй хандах, хүндэлж харилцах сэтгэл бол өөрийн мэдэлгүй л зүрхнээс нь ундарч байдаг.

Үг сонсохгүй байгаа үед нь “Гэрийн даалгавраа яг одоо хийхгүй бол маргааш чамд амттан авч өгөхгүй шүү” гэж сүрдүүлэхийн оронд хичээлээсээ ирэнгүүтээ л өөрөө номоо бариад суучихдаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Яаж вэ гэж үү? Дуулгаваргүй бяцхан тэрс үзэлтэнг “номхотгох”-д чинь туслах дөрвөн аргыг зөвлөж байна. Гол нь хэзээ ч бүү хүч хэрэглээрэй.

Хүндлэл хүлээхүйц бай
Хүүхэддээ “Намайг хүндэлж бай” гэдэг мөртлөө нөхөртэйгөө “Хөөе, чи одоо хаагуур тэнээд яваад байгаа юм, хар шөнө болчихоод байхад чинь” гэж харилцдаг бол хэзээ ч та түүнд хүндлэл хүлээхүйц хүн шиг нь санагдахгүй. Ялангуяа дөнгөж хорвоог танин мэдэж байгаа бага насны хүүхэддээ ийм байдал ганц хоёр удаа үзүүлэхэд л эхнэр нөхрийн харилцааг ийм байдаг гэсэн ойлголттой болно гээд бод доо. Тиймээс таны аавтай нь хэрхэн харилцдаг, ажлынхаа хүмүүстэй яаж ярьдаг, даргаа гэртээ магтдаг уу гээд бүгд түүнд зөв үлгэр дууриал болж байх ёстой. Үүний хажуугаар хүүхэддээ итгэдэг гэдгээ үргэлж харуулж, амласан амлалтандаа хүрэх ч ялгаагүй чухал.

Өөрийг нь хүндлэл хүлээх эрхтэй гэдгийг нь мэдрүүл
Түүнийг бага гэж “үл тоолгүй”, хичээл зүтгэл, цаг хугацаа орох ажлыг даалгаж бай. Санасан хэмжээнд чинь хүртэл гүйцэтгээгүй, эсвэл бүр огт хийгээгүй байсан ч битгий зэмлэж, буруутгаарай. Хүүхэд тань өөрт нь хариуцлага ноогдож, итгэл хүлээлгэж байна гэдгийг л сайтар ойлгож авах ёстой. Энэ удаа тэр сайн хийгээгүй ч гэлээ итгэл даадаг, мундаг хүн болсныгоо харуулахын тулд дараагийн удаа заавал ч үгүй авсан үүрэг даалгавраа биелүүлэх болно.

Зөвхөн та хоёрын дундах дүрэмтэй бол
Хүүхэдтэйгээ тодорхой зарчмуудыг дүрэм болгон мөрдөхөөр тохиролцоорой. Жишээ нь хичээл дээрээ юу ч болсон бай, үнэнээ л хэлнэ гэх мэтчилэн. Та хоёрын дунд ямар ч худал байхгүй болсон цагт шударга байх бол хамгийн энгийн асуудал болно шүү дээ. Гол нь та ч гэсэн тохиролцсон дүрмээ ягштал баримтлах ёстой. “Ээж нь юм чинь ганц удаа зөрччихье за” гэх мэтээр тохирооныхоо үнэ цэнийг бүү алдагдуулаарай.

Загнаж байсан ч хайртай гэдгээ ойлгуулж бай
Тэр үргэлж бүгдийг зөв хийж чадахгүй. Алдаа дутагдлыг нь өөгшүүлэх бус өөрийнхөөрөө давтагдашгүй болохоор нь хайрладаг гэдгээ мэдрүүлээрэй. Түүнийг алдаад, мунгинаж байхад нь үе тэнгийнх нь хүүхэдтэй харьцуулж, хамаатныхаа хүнд битгий муул. Загнаж, шүүмжилж байхдаа түүнийг буруутгаж, өө сэвийг нь ил гаргахдаа бус хайртай болохоороо л ингэж байна гэдгээ ойлгуулж байх хэрэгтэй.


“Дуулгаваргүй” жаалд хэрэглэх 4 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex