Их Британийн дуучин Jessie J хүүхэд төрүүлэх боломжгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Лондонд хийсэн тоглолтоо шинэ дуугаараа эхлүүлж, “Би үүгээр өөрийгөө өрөвдүүлэх гэсэнгүй. Учир нь энэ дэлхий дээр хэдэн сая эрэгтэй, эмэгтэй хүмүүс үр хүүхэд олохгүйн зовлонг туулж яваа. Энэ дууг би өөрийнхөө зовлон шаналлыг нимгэлэн, зүрх сэтгэлээсээ аз жаргалыг хайхын тулд, басхүү надтай адил сэтгэлийн шарх амссан хүмүүст итгэл найдвар өгөхийн тулд бичсэн юм” гэжээ.