Хунтайж Чарльз: Cэтгэлгүй хүнтэйгээ амьдрах ямар болохыг хэн ч бодолцож үзээгүй

Хунтайж Чарльз: Cэтгэлгүй хүнтэйгээ амьдрах ямар болохыг хэн ч бодолцож үзээгүй

Өчигдөр 70 нас хүрсэн Их Британий хаан ширээ залгамжлагчийн намтарчилсан ном эрэлт ихтэй байна. Зохиолч Роберт Жобсоны уг номонд Уэльсийн хунтайж, Диана гүнж нарын харилцааны тухай өмнө нь нийтлэгдэж байгаагүй олон баримтыг дэлгэжээ. Зохиолч номоо бичихийн тулд хунтайжтай олон удаа амин яриа өрнүүлж 10 гаруй жил баримт сэлт цуглуулсан байна.

Хунтайж Чарльз: Cэтгэлгүй хүнтэйгээ амьдрах ямар болохыг хэн ч бодолцож үзээгүй

Хаан ширээ залгамжлагч Чарльз 1981 онд Диана Спенсертэй гэрлэсэн нь тэдний хоёулангийнх нь амьдралыг орвонгоор нь эргүүлсэн явдал болсон гэжээ.

“ Бидний сүй тавьсан явдалд би хэнийг ч буруутгадаггүй. Хатан ээж, аав, төрөл төрөгсөд,улс төр ч үүнд хамаагүй.Энэ ердөө миний л алдаа. Би зүгээр л Дианаг өмнө нь төдийлөн таньж чадаагүй байсан” гэж Чарьлз ярьсан байна.

Цааш өгүүлснээр албан ёоор сүй тавихаас өмнө тэд ердөө хэдхэн удаа уулзаж байсан бөгөөд Дианагийн нэгэнтээ өгүүлсэн шиг ямар ч нууц болзоо байгаагүй гэжээ.Бас гүнжийн Камилла Паркер-Боулзыг хуримын өмнөх үдэш нь ордонд байсан гэх хардлагыг ч үгүйсгэжээ.

Хунтайж Чарльз: Cэтгэлгүй хүнтэйгээ амьдрах ямар болохыг хэн ч бодолцож үзээгүй

“Бидний харилцаа эхлэхэд тэр Барбара Картлендын уянгын зохиолоор амьдралыг төсөөлдөг 20 настай томоогүй охин байсан. Цөөхөн уулзалтын дараа л бид огт өөр, таарч тохирохгүй хүмүүс юм гэдгийг ойлгосон.Диана надтай ярихдаа их өнгөцхөн ханддаг,  амьдралын тухай миний үзэл бодлыг огт ойлгохгүй юм шиг санагдсан. Бид хоёр хуримаас өмнө шөнийг хамт өнгөрөөсөн тухай худал мэдээлэл  хэвлэлээр тархсаны дараа олон нийтийн зүгээс дарамт шахалтанд өртсөн.Сонинууд Английн ирээдүйн хаан залуу хатагтайтай гэрлэх үүрэгтэй гэж бичиж байлаа. Хэдийгээр би маш их бухимдсан ч юуг ч буцаах боломжгүй байсан юм”

Чарльзийн дурссанаар тэдний гэрлэлт бүр анхнаасаа л бүтэлгүйтэж, эцэстээ нэгмөсөн түнжин хагарчээ. Ууган хүүгээ төрсний дараа нөхцөл байдал арай дээрдэж, Дианагүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх цаг мөч байсныг ч дурсав.

Хунтайж Чарльз: Cэтгэлгүй хүнтэйгээ амьдрах ямар болохыг хэн ч бодолцож үзээгүй

Хунтайжийн бодлоор Диана гүнж түүнд хэзээ ч үнэн сэтгэлээсээ дурлаж байгаагүй гэнэ.

«Тэр албан ёсны арга хэмжээнд оролцох туйлын дургүй, үргэлж зайлсхийдэг байсан. Хаа нэгтээ айлчлах болоход дургүйцэж, ганцаараа олны нүднээс ангид байхыг илүүд үздэг байсан.Эхэндээ би ятгаж, гуйж гувшдаг байсан ч яваандаа зөнд нь орхисон. Магадгүй энэ байдал түүнийг гомдоох болсон. Ерөнхийдөө бол бидний хувьд юу ч болж бүтэхгүй байлаа”

Хунтайж Чарльз: Cэтгэлгүй хүнтэйгээ амьдрах ямар болохыг хэн ч бодолцож үзээгүй

Бүтэлгүй гэрлэлтээсээ болж залуу бүсгүйн зүрхийг шархлуулж, амьдралыг нь сүйрүүлсэн халамжгүй нөхөр гэж олон нийтийн зүгээс цоллуулах болсондоо Чарльз төдийлөн гомдолдоггүй. Түүний хувьд Дианатай өнгөрүүлсэн амьдралаа эмгэнэлтэйгээр төгсөхөөс өмнө илүү эрт салах шийдвэр гаргаагүйдээ харамсдаг гэжээ.

«Бидний хамтын амьдралын талаарх Дианагийн дурсамж яриаг өнөөдөр түүхэн баримтын хэмжээнд авч үздэгт харамсдаг. Гэтэл хэн ч сэтгэлгүй хүнтэйгээ амьдрах ямар болохыг бодолцож үзээгүй шүү дээ”

Eagle.mn


Хунтайж Чарльз: Cэтгэлгүй хүнтэйгээ амьдрах ямар болохыг хэн ч бодолцож үзээгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.