Монголын БРЭНД дэлхийд гарах шинэ КЕЙС

1542378434_46396497_2287152984840274_2468152292935729152_n
БНХАУ нь үйлдвэрлэгч орон байсан бол одоо тус улсын эдийн засаг дэлхийд тэргүүлэгч болж, хэрэглээний түвшин өмнөх цаг үеүдтэй харьцуулахад маш өндөр түвшинд хүрснээр тус улс өөрсдийгөө одооноос хэрэглэгч орон болж буйг дэлхий дахинд зарлаж, дэлхийн бусад улс орнуудаас хийх худалдан авалтаа нэмэгдүүлэх зорилгоор China International Import Expo үзэсгэлэнг зохион байгуулсан байна.
Дэлхийн тансаг хэрэглээний буюу өндөр үнийн зах зээлд хятадууд тэргүүлдэг болоод удаж байгаа Хятадын гудамжинд дэлхийн хамгийн өндөр үнэтэй машинууд давхилдаж брэндийн дэлгүүрүүд шил шилээ даран нээгдэж байгаа билээ.

Монголын БРЭНД дэлхийд гарах шинэ КЕЙС

 

Монголын БРЭНД дэлхийд гарах шинэ КЕЙС

 

Тэгвэл Монголын махан бүтээгдэхүүний тэргүүлэгч Очирдагинас ХХК саяхан “Экспорт”ын үйлдвэрээ нээсэн бөгөөд органик эко махаар хийсэн ТАЛЫН ДОМОГ брэндээ Хятадын тансаг хэрэглээний зах зээлд нийлүүлж эхэллээ. 1кг нь 187.500 төгрөг буюу 400гр савласан ТАЛЫН ДОМОГ брэнд Хятадын хэрэглэгчдэд 75.000 төгрөгөөр хүрч байгаа ч органик эко хүнс хэрэглэх хүсэлтэй Хятадын зах зээлд өндөр эрэлттэй байна.

 

Мөн тус компани нь уг үзэсгэлэнд оролцохдоо зөвхөн бараа бүтээгдэхүүнээ авч очоод танилцуулах бус Шанхай хотод Монголын брэнд, Монгол соёл, чанарыг сурталчлах зорилгоор маркетинг, уран бүтээлийн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг авч очиж сурталчилгааны зураг авалтаа амжилттай гүйцэтгээд иржээ. Энэхүү зураг авалт, сурталчилгааны бүтээлүүд тун удахгүй Хятадын зах зээлд цацагдах бөгөөд ингэснээр экспортын үйл ажиллагаагаа улам идэвхижүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Монголын БРЭНД дэлхийд гарах шинэ КЕЙС

 

Монголын БРЭНД дэлхийд гарах шинэ КЕЙС

 

Энэ талаар тус компанийн Маркетинг, Төлөвлөлтийн албаны Дарга Ж.Айбек: “Экспортын үйл ажиллагааг үзэсгэлэнд өндөр хэмжээнд оролцох, борлуулалтын хэлэлцээр хийх, маркетинг, сурталчилгааны ажлуудыг зохих түвшинд гүйцэтгэх зэрэг ажлуудыг бид ганцаараа хийж чадахгүй байсан. Энэхүү ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлж буй Сангийн Яам ба Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлдэг Экспортыг Дэмжих Төсөл, мөн энэ ажилд хамтран оролцсон маркетинг, засал чимэглэлийн компаниуд, уран бүтээлчиддээ маш их баярлалаа” гэжээ.


Монголын БРЭНД дэлхийд гарах шинэ КЕЙС
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.