Холливудын нэрт жүжигчин Уилл Смитийн 20 настай хүү Жэйден олныг цочроож орхив. Тэрбээр найз залуутай болсон гэж мэдэгдээд, түүний нэр бол рэппер Tyler, The Creator гэдгийг зарлажээ. Жэйден Смит 27 настай рэппер эрийн Лос-Анжелес хотод хийсэн тоглолтын үеэр энэхүү мэдэглийг хийж, тайзан дээрээс түүнд хайраа илчилсэн байна.