Ким Кардашияаны нарийхан бэлхүүсний нууц юу вэ?

news_77196_1

1
Тэрээр олон нийтийн сүлжээнд нэлээдгүй олон дагагчтай, өөрөө ч идэвхитэй нэгэн билээ. Харин түүний авахуулсан зураг бүрийг хүмүүс шүүмжилж, Кимийг фотошоп-оор өөрийн бэлхүүсийг нарийхан болгосон гэхчлэн элдвээр муулж байсан аж.

2
Харин энэ бүх гүтгэлэг, хараал ерөөлөөс залхсан Ким бусдад харуулах гэсэн шиг биеийн галбирыг төгс гаргасан тансаг даашинзаар гоёж, өөрийн зургаа аван, SnapChat  хуудаснаа байршуулжээ. Тэрээр үүндээ “Та намайг фотошопоор бэлхүүсээ нарийсгасан гээд байлуу? Одоо ямар байна гэсэн тайлбар хийжээ.
Өдгөө 36 настай тэрээр гурван  хүүхдийн ээж  ажээ.

4
Харин Ким “Revolve Social Club&  гэх олон нийтийн клубд хүрэлцэн ирж, дэлгүүр хэсэнгээ өөрийн сайхан биеэ гайхуулаад зогсохгүй хэрхэн нарийхан бэлхүүстэй болсон тухай нууцаа дэлгэжээ.

5
Түүний хувьд гайхалтай галбир илтгэсэн хар даашинзаар гоёсон байсан бөгөөд өвдөг давсан урт хар гутлыг өмссөн байна. Түүний гутал нь зах зээлд 780 доллараар үнэлэгдэж байгаа аж. Мөн түүний зүүсэн жеанс, даавуун материалтай чокер нь өдгөө трэнд болоод байгаа юм.

6
Түүний тухайд 12 сард бага хүүгээ төрүүлсний дараа багагүй жин нэмж байсан бөгөөд нэгдүгээр сард өөрийн твиттер хуудаснаа “Би жирэмсэн болоод 30 кг нэмсэн. Харин одоо илүүдэл жингээсээ салахаар тууштай хичээллэх болно хэмээж байжээ.

эрээр турахын тулд хоолны дэглэм барьж, дасгал сургуулилалтыг эрчимтэй хийсэн аж. Энэ бүхэнд түүний нөхөр Канье Вест (Kanye West) маш их тус хүргэж, байнга л урам зориг өгдөг байсныг дурдсан байна.

8
Мөн тэрээр өөрийн твиттер хуудаснаа турах тухайгаа “Би бол өөрийнхөө хамгийн том шүүмжлэгч, харин Канье бол миний хамгийн гайхалтай дэмжигч. Тэр үргэлж намайг зоригжуулж, өдөр бүр л чи хийж чадна гэдэг. Турах, галбирлаг болоход хамгийн гол нь сэтгэлийн дэм өгөх хүн юм шүү гэсэн аж.

9
Тэрээр өөрийн турсан нууцаа дэлгэсэн бөгөөд реалити шоуны од бүсгүй дэглэмийг барьж, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг байна. Түүний энэхүү дэглэм нь 1950-аад оноос ашиглагдаж ирсэн бөгөөд хоол хүнсний илчлэг болон өөх тосыг огт хорьдоггүй зөвхөн цусан дахь сахар, уургийн хэмжээг хянаж турдгаараа онцгой юм.

10
Энэ нь гурил, будаа, төмс, сахар зэрэг нүүрс усаар баялаг хоол хүнс нь гоолиг сайхан явахын үндсэн “дайсан” буюу тэдгээрээс татгалзаж чадвал өөх тос идсэн ч турсаар байх болно хэмээн үздэг аж.

11
Ердийн нөхцөлд хүний бие нүүрс уснаас энерги ялгаруулан зарцуулдаг бөгөөд нүүрс усаар гачигдсан тохиолдолд, хуримтлуулсан өөхөө задалж эхэлдэг байна. Уг процессыг кетосис гэж нэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, хүний биеийн бодисын солилцоонд өөрчлөлт орж, өөх задрах процесс явагдсанаар жин хасаж эхэлдэг юм байна.

12
Аткинсын дэглэм 4 үе шаттай бөгөөд индукци буюу хоёр долоо хоног үргэлжлэх эхний үед зөвхөн 20 грамм нүүрс ус хэрэглэхийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, төрөл бүрийн мах, өндөг, бяслаг зэргийн хажуугаар зөвхөн ногоон ногоо л идэх боломжтой. Үе шат ахих тусам нүүрс усныхаа хэмжээг үл ялиг нэмэгдүүлж, улмаар өөрийн зохистой хэмжээндээ хүрэх ёстой бөгөөд түүнийгээ насан туршдаа барих шаардлагатай гэнэ. Энэхүү зохистой хэмжээ нь хүний биеийн бүтцээс шалтгаалан дунджаар 60-90 грамм байх буюу ердийн үед хүмүүс хоногт 260 грамм нүүрс ус хэрэглэдэг ажээ.

13
Кимийн тухайд тус дэглэмийг ямагт баримталж ирсэн бөгөөд үүн дээр дасгал хөдөлгөөн хийж, өдгөө төгс бие галбиртай хэмээн тодорхойлогдож яваа билээ.

14
Ким “Эмэгтэй хүний тухайд жин нэмнэ гэдэг хамгийн аймшигтай зүйл. Бид үүнээс болж сэтгэлээр унан, зовж шаналж, хүндхэн байдалд ордог. Харин үүнээс ангижрахын тулд биднээс асар их хүч хөдөлмөр, хөлс шаардагддаг юм гэж байсан бөгөөд тэрээр одоо дахин 5 кг хасахад хүссэн жиндээ хүрэх гэнэ.

15
Та түүний биеийг хараач. Дэндүү төгс, нүд унагам байгаа биз. Ким өглөө бүр эртлэн босч гүйдэг бөгөөд өдөрт дор хаяж 1-2 цаг дасгал хийдэг байна.

16
Кимийг дэлгүүрт ормогц эзэд нь маш дотно хүлээж авч байсан бөгөөд тэрээр энэ дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч, үнэнч хамтрагч нь аж.

17
Тэрээр дэлгүүрээр хэсч, хувцас сонирхсоны дараа сэтгүүлчидэд ярилцлага өгч, өөрийн нэг өдөр, тус дэлгүүрийн талаар үзэл бодлоо хуваалцсан байна.

Bataar.mn


Ким Кардашияаны нарийхан бэлхүүсний нууц юу вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.