Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ?

87vq6

Эмэгтэй хүн бүр бүтээгч байдаг. Манлайлагчийг тэд л төрүүлдэг. Эмэгтэй хүн амьдралынхаа бүхий л мөчийг хэн нэгэнд зориулж, зориулсаар л дуусдаг гэвэл хилсдэхгүй биз.

Үнэндээ Сэтгэлзүйн хувьд эмэгтэй хүн зовнил шаналалгүй байна гэж үгүй. Тэд байнга ямар нэг зүйлийг нарийн учиг зангилааг тооцоолон үүсэх эрсдэл, эсвэл зүгээр л санаа зовних олон хувилбараар бодоод амжсан байдаг. Жирэмсэн үед энэ байдал бүр ч илүү хүнд хэлбэр рүү шилждэг. Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдол, хөрсний бохирдол гэх мэт нийгмийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа энэ цаг үед жирэмсэн эмэгтэй бүр жирэмсний хордлого, эрүүл мэндийн хувьд хэцүү төвөгтэй зүйлтэй тулгарах нь хэвийн болсон.

Таны эхнэр жирэмсэн бол та эхнэртэйгээ хүчин чармайлт, зүтгэл гарган харилцаарай.Учир нь бие физиологи, бодисын солилцоо үүн дээр цаг агаар, амьдралын хэв маягаас шалтгаалан сэтгэлзүйн хувьд маш эмзэг болсон байдаг. Хий төсөөлөл, гутрал, өдөр ирэх тусам нэмэгддэг энэ үед тайвшруулах, зөв бодит дүгнэлт бүхий дэмжлэг түүнд хэрэгтэй.

Тэр ийм байдалд байгаа:

Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefinedЖирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefined

Түүний хамаг бие шархирч сульдаж байгаа. Нуруу болон тулгуур эрхтэн сульдаж чилж байгаа.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefinedЖирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefined

Хоолны дуршлын өөрчлөлт түүний ходоодыг өвтгөж, хоолноос авах мэдрэмж нь сэвтэж байгаа.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefinedЖирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefined

Олон нийтийн газар, агааржуулалтгүй нөхцөлд түүний дотор эвгүй байгаа.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefinedЖирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefined

Гомдох уйлах нь элбэг болж байгаа. Халамж дутагдаж байгаа.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefinedЖирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefined

Жирэмслэлттэй холбоотой мэдээлэл интернетээс болон ам байдлаар авч сөрөг хэсэгт төвлөрч түгшүүрийн байдалтай байгаа.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefinedЖирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? undefined

Тайван тухтай байхыг хичээх боловч нэг л болж өгөхгүй байгаа.

ЖИРЭМСЭН ЭХНЭРЭЭ ОЙЛГООРОЙ

  • Түүнд тусламж хэрэгтэй байгаа. Тэр хэлэхгүй байж болох юм. Бяцхан санаачлагатай хандахад л хангалттай.
  • Түүнд уух витамин, үзлэгийн хуваарь, Хяналтын шинжилгээнүүд гэх мэт зовних асуудал их учир  цаг мөч бүр хамт байгаарай.
  • Ажлын бус цагаар эхнэрийнхээ нурууг барьж өгөх, Амт үнэрт мэдрэг болж дуршилгүй болсон байгаа түүнд амттай хоол хийж өгөөрэй.
  • Бодол санааг нь сонсож, аялан дагаж учирч буй бэрхшээлийн амархан чадна гэдгийг итгүүлж зоригжуулах хүн нь мэдээж эр нөхөр нь

Эцэст нь жирэмсний хяналтад орох гэж буй эмэгтэй танд зөвлөхөд:

  • Хяналтын шинжилгээнүүдийг та боломжоосоо шалтгаалаад хаана ч хийлгэж болно.
  • Хяналтад эрт орох тусам сэтгэл амар байх тул эртхэн хяналтдаа ороорой
  • Хэн нэгний зөвлөсөн сайн гэсэн эм бэлдмэлийг бүү сонгон хэрэглээрэй. Аль болох эмчийн зөвлөгөөг эрхэм болгоорой.
  • Улсын үйлчилгээ бүхий эмнэлгийг голчлох. Төлбөртэй үйлчилгээ бүр сайн байдаггүй.
  • Ажил, амралтын цагаа зөв зохицуулж амарч байх хэрэгтэй.

ЖИРЭМСЭН ҮЕД СЭТГЭЛЗҮЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ?

Өдөр бүр хөтөлбөртэй, амьдралаа солонгоруулаарай.

Жирэмсэн л бол их иддэг гэсэн ташаа ойлголтоос татгалзаж эрүүл хүнс сонгож дасгал хөдөлгөөнийг эрхэмлээрэй. Сошиал хэрэглээ таны түгшүүр, төсөөлөн бодохуйг дэмжих тул та илүү зөв дээр төвлөрөөрэй. Сошиал группд элсэж мэдээлэл солилцох нь нэг талаар хэрэгтэй ч нөгөө талаас стресстэх байдал гарна. Бусдад тулгарч буй асуудлыг хуваалцахад та хэр бэлэн хүн бэ? Энэ талаар бодоод үзээрэй.

Жирэмсний сургалтанд хамрагдаарай. Тэнд шинжлэх ухаанд суурилсан, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой мэдээллийг,  мэдлэгийг өгөх тул зовинол тээсээр төрөх хугацаагаа угтахаас өмнө эмчийн зөвлөгөө, эмчийн хяналтыг эрхэмлээрэй.


Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.