Ойр дотныхондоо хэрэглүүлж болохгүй зүйлс

59e9fc42a4dee45766b23211b490f672
Эсвэл спиртийн уусмалаар ч арчиж болно. Хэрвээ чихэвчээ тогтмол хэрэглэдэг бол долоо хоногтоо дор хаяж 1 удаа ч болов цэвэрлэж байгаарай. Үсний хавчаар, бигуд Үсний самыг бусадтай хуваалцахгүйг бүгд мэднэ. Тэгэхээр үсний зүүлт зэргийг ч мөн хуваалцахгүй. Үсний хавчаар, резин, мөн бигуд ч үүнд хамаарна. Үсний зөөлөн резинийг тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Төмөр хавчаар, бигуд зэргийг савантай бүлээн усаар угааж хаттал нь арчина. Дезодорант Нянгийн эсрэг үйлчилгээтэй дезодорантын гадаргуу дээр ч бохирдол, нян үлдэнэ. Бидний дарах гэж буй хөлс бас холилдоно.

Дезодорантыг усанд орсны дараа цэвэрхэн арьсанд түрхэж заншаарай. Өдрийн турш үнэрээ дарах шаардлага гарвал юуны түрүүнд нойтон цаасаар сугаа цэвэрлэнэ. Алчуур Алчуурын зорилго – биеийн гадаргуу дээрх шингэнийг шингээж авах. Хэдий эрүүл хүн байсан ч гэсэн чийгтэй угаалгын өрөөнд өлгөөтэй байгаа алчуур нь нян, мөөгөнцөр үүсэх таатай орчин болдог. Алчуурыг 3-4 хоногт нэг удаа сольж байх хэрэгтэй. Нойтон алчуурыг угаалгын өрөөнд бус тагтан дээр хатаана. Алчуурыг хэрэглэсний дараа заавал хатаана, угаасны дараа халуун индүүгээр индүүдвэл маш сайн. Нүүр будах хэрэгсэл Чимхлүүр, хумсны хутга, эпилятор, сахлын хутга зэрэг нь зөвхөн таны хэрэгцээнийх л байх ёстой. Эдгээр хэрэгсэл дээр нүдэнд үл үзэгдэх цусны дусал орсон байдаг ажээ. Герпес эсвэл мөөгөнцрийн халдвар авахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Хэрэгслийг хэрэглэсний дараа заавал спиртээр арчиж байна. Арьс арчилгааны хэрэгсэл Нүүрний багс, иллэгийн аппарат, тусгай спонж зэргийг амархан цэвэрлэж болох мэт санагдаж байж болно. Эдгээр хэрэгслийн завсар маш их бохир, нян үржсэн байх ажээ. Ингээд л нүүрэн дээгүүр батга гарах шалтгаан болно. Савантай усаар арьс арчилгааны бүхий л хэрэгслийг сайтар угааж байх хэрэгтэй. Болж өгвөл 2-3 сардаа шинээр солиорой. Гэрийн углааш Зочломтгой гэрийн эзэгтэй зочиндоо углааш санал болгоно. Үүний тулд өөрийнхөө углаж байгааг бус зочинд зориулсан тусгай углааш бэлдээрэй. Углааш өмссөн хөл ямар нэгэн хэмжээгээр хөлөрнө, энэ нь мөөгөнцөр халдаах эрсдэлтэй. Үүнээс гадна шүршүүрээс гарч ирээд нойтон хөлтэй гэрийн углаашаа угладаг – мөн л нян үржиж, мөөгөнцөр үржих таатай орчин болно. Өмсөхөд эвтэйхэн ч гэсэн хагас жилээс илүүтэй хугацаагаар өмсөх хэрэггүй. Хэрвээ материал нь сайн бол ойрхон угааж цэвэрлэнэ. Мөн тусгай ариутгах бодисоор дотор талыг нь цэвэрлэж болно, жишээ нь уксус маш тохиромжтой.


Ойр дотныхондоо хэрэглүүлж болохгүй зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.