Балчир охид нь танигдахгүй болтлоо будаж шунхдаад миссийн тэмцээнд өрсөлдөх, насанд хүрсэн бүсгүйчүүд нь титэм зүүмэгцээ нүцгэлэх “моод” дэлгэрээд удлаа. Хацар гоо охидынхоо төлөөлөл болж, дэлхийн олон орны сайхан бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэж явсан хүүхнүүд маань нүцгэлээд бүр болохоо байх нь.
Нэр нь давхардсан энэ олон тэмцээнээс хэчнээн охид миссийн титэм зүүж байгааг ялгахад бэрх ч гэлээ, дэлхийд нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон нь ховор учир танихад амар. Гэтэл саяхан манай нэгэн “мисс” нэртэй загвар өмсөгч охины нүцгэн зураг гадаадын сайтаар хэрэн тэнүүчлэх болов. Тэр нь “Miss World Mongolia-2006” тэмцээний ялагч болж “Miss World-2006” тэмцээнээс “Авьяаслаг мисс” өргөмжлөл хүртээд ирсэн загвар өмсөгч Э.Сэлэнгэ гэх бүсгүйн зураг.
Нэр нөлөө бүхий эрхмийн хүүтэй үерхэж, харийн орныг зорьсон түүнд одоо нүцгэлэх л дутсан юм байх даа. Ядахад, түүний зурагт ямар ч гоо зүй, урлаг уран сайхан алга. Зүгээр л хайш яайш байрлуулсан тавилгатай, бохирдуухан өрөөнд ямар ч зүйл илэрхийлсэн шинжгүй эротик байдлаар зургаа авахуулсан эрхэм “мисс”-тэн маань хямдхан титмийнхээ үнэ цэнийг ядаж нэг бодож үзээгүй юм байх даа.
Э.Сэлэнгээгийн нүцгэн зургууд stockfresh.com дээр байж байхаар нь оруулчлаа… Мөн бишийг мэдэхийг хүсвэл stockfresh.com сайт руу ороод search дээр нь “mongol” гээд хайгаад үзээрэй!
Р.Есүй /Шууд/