Гэрлэсэн эмэгтэйчvvдийн нэн даруй зогсоох 5 vйлдэл

jhgj-600x400

1. Ханийгаа хvvхэд шиг харж, хандахаа боль. Ханьд чинь халамжит \”гэргий\” хэрэгтэй болохоос дахиад нэг ээж хэрэггvй.

2. Нөхөртөө vйлдлээрээ ямар нэг юм ойлгуулж эсвэл амаараа хэлээгvй байж нехреесее \”ойлгочих байх\” гэж найдан өөрийгөө  бvv зовоо. Шууд юу бодож, яамаар байгаагаа аятайхнаар хэлж сур.

3. Нөхрөөсөө илvv vр хvvхдvvдээ нэн тvрvvнд тавихаа боль. Таны хvvхэд аав ээж нь нэг нэгнээ халуунаар хайрлаж байгаагаар амар тайван болж, хамгаалагдсан мэдрэмжийг авдаг болохоос мянга өөрсдийг нь хайрлаад ханийгаа анхаарахгvй бол энэ бvх хайр чинь хайр биш болж орхино.

4. Ханийг чинь хvндэлдэггvй эсвэл ер нь ханилсан ханиа муулдаг, хов жив ярьдаг найзуудаасаа холд. Хэзээ ч танд тус болохгvй мөртлөө таны гэр бvлийн амьдралд vргэлж гай тарих болно.

5. Өөр эрчvvдтэй бvv сээтэгнэ. Энэ нь та өөрийнхөө  сонгосон ханиа голж байгаа л гэсэн vг. Цагаахан сээтэгнvvр байж болно шүү дээ гэж зарим нь бодож магад. Овоохой босгоогvй бол шаазгай юу гэж суухав. Та найзууд гэж бодож байхад нөгөөх  чинь юу ч гэж бодчихсон явааг мэдэхгvй шvv дээ.

Гэр Бүл Судлаач Одгэрэл


Гэрлэсэн эмэгтэйчvvдийн нэн даруй зогсоох 5 vйлдэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.