2023-10-02 09:58
Advertisement
miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

Жансу Дере: Эмэгтэй хүн заавал хүүхэд төрүүлэх албагүй

munkhzul munkhzul
2018-11-19
0 0
0

asd_4

Туркийн сайхан бүсгүйчүүдийн нэг, алдартай жүжигчин, “Агуу зуун” киноны Фирузе болон “Ээж”киноны Зейнейпийн дүрээр бидний танил болсон Жансу Дерегийн “Turkeyforfriends.com”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Жансу Дере жүжигчин, модель төдийгүй археологийн мэргэжилтэй. Жансу Турктээ бие даасан чөлөөт эмэгтэйн үлгэр жишээ болдог. Хамгийн загварлаг жүжигчин гэгддэг энэ бүсгүй оюутан байхдаа “Туркийн мисс” тэмцээнд гуравдугаар байр эзэлж байсан. Түүний гоо үзэсгэлэнг загварын акулууд ажиглаж таньснаар Жансу “L’Oreal Paris”-ын нүүр царай болсон анхны турк эмэгтэй болжээ. Гэхдээ жүжигчин бүсгүй Грек гаралтай. Жансу “Ээж” киноны өмнө “Агуу зуун”-д оролцон тоглож түүхэн бүтээл рүү орсондоо их баяртай байдаг аж.

  • Нэр: Жансу Дере
  • Төрсөн он: 1980
  • Орд: Жинлүүр
  • Нас: 38
  • Төрсөн газар: Туркийн нийслэл Анкара хот
  • Биеийн өндөр: 180 см
  • Гэр бүлийн байдал: Ганц бие

———————————————————————————————————————————————————————————-

-“Агуу зуун” кинонд Ираны гүнж Фирузегийн дүрийг бүтээснийхээ дараа гурван жил чимээгүй болчихсон. Телевизийн дэлгэцээр ч харагдсангүй, сонин хэвлэлийн мэдээллээс ч таны тухай олж уншсангүй…

-Нэг талаас би амрахаар төлөвлөсөн юм. Нөгөө талаас амьдрал надад өөрчлөлт авчирсан. Би ер нь хий хоосон ярианд маш дургүй. Өнгөрсөн хугацаанд би ямар нэг ажил хийгээгүй бол юуны талаар ярилцлага өгнө гэж? Амьдралынхаа тухай зүгээр нэг чалчихад би дургүй.

-Тэр гурван жилд та юу хийсэн юм бэ?

-Их аяллаа. Очихыг хүсдэг байсан орнууддаа очсон. Ном уншиж, кино үзэж, зугаалж, бусад сурмаар байсан зүйлсээ сурлаа, бичлээ. Бас амарсан, спортоор хичээллэсэн. Нэг үгээр хэлбэл ажил ихтэйгээс болоод хийж чаддаггүй байсан зүйлүүдээ хийлээ. Би энэ гурван жилд зүгээр л маш таатай амьдарсан. Дэлхий ертөнцийг сонирхож, ямар нэгэн шинэ, өөр зүйл хийх цаг өөртөө гаргалаа. Өөр мэдрэмж авсан. Эрх чөлөөтэй, үүрэг хариуцлага болон өргүй амьдрал байлаа. Эрх чөлөөний амтыг мэдэрч, хүсч буй зүйлээ хийх боломж тохиосон.

-Ажилсаг хүн гэж байдаг шиг та “амьдралсаг” болсон юм аа даа?

-Би завсарлагагүй ажиллахад хэзээ ч дуртай байгаагүй. Галзуу юм шиг ритмтэй амьдрал миний сонирхол биш. Бусад жүжигчин шиг өдөржин, шөнөжингөө ажиллах шаардлага надад байдаггүй нь сайхан. Ийм темпээр амьдрах нь сэтгэлзүйн хувьд хөгжих боломжгүй болгодог. Ямар нэгэн шинэ зүйлд суралцах цаг олддоггүй. Хүн оюун ухаанаа байнга хөгжүүлж байх ёстой. Уншиж, аялж, шинэ сэтгэл хөдлөл мэдрэхгүй бол өсч хөгжиж чадахгүй. Өсч хөгжихгүй байх нь жүжигчдийн хувьд хоёр дахин аймшигтай зүйл. Шинэ дүрд тоглож чадахаа болино. Өөр хүний дүрийг илэрхийлж, зохиолыг өөр өнцгөөс харж чадахаа больдог.

-Ихэнх одууд мөнгөө аялахад зарцуулахын оронд хадгалж хурааж, эсвэл ашигтай хөрөнгө оруулалт хийдэг…

-Би ч бас өөрийнхөө хөгжилд хөрөнгө оруулалт хийж байна. Шинэ аялал болгон шинэ ертөнц, сэтгэл хөдлөл, туршлага авчирдаг. Олон хүн шууд үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг. Том, үнэтэй харш авч байна. Харин миний хувьд ямар байшинд амьдрах нь огтхон ч сонин биш. Ямар машин унасан ч ялгаагүй. Хэвийн ажилладаг машин байхад л болно. Би өөртөө, дотны хүмүүстээ, амьдарч байгаа дэлхийдээ хөрөнгө оруулалт хийж байна.

-Аялах хугацаандаа юу сурав?

-Өөр соёл, зан заншил хүнийг хүлцэнгүй байхад сургадаг. Би бусдын ёс заншлыг хүндэлдэг, түүнд зориулах илүү их хүчтэй болсон. Бид нэг нэгнээ хайрлах албагүй гэж би боддог. Харин бие биедээ хүндэтгэлтэйгээр хандах ёстой.

-Бүгдийг хаяад хилийн чинадад амьдаръя гэж бодож байв уу?

-Үгүй, нэг ч удаа бодож байгаагүй. Өөр газар амьдрах талаар яривал би өөр улсыг биш тивийг илүүд үзнэ. Өөр тивд л өнгөрсөн бүгдийг орхиж, шинэ амьдрал эхэлж болно.

-“Ээж” кино Туркт жинхэнэ шуугиан тарьсан. Та дэлгэцэнд гайхалтайгаар эргэн ирлээ. Дахиад хатуу өрсөлдөөний ертөнцөд эргэн ороход ямар байна?

-Би ажлаа хэзээ ч өрсөлдөөн гэж хүлээж авч байгаагүй. Миний хувьд би үзэгчдийн сэтгэлд хүрсэн нь л чухал. Шинэ ажил эхлэхийнхээ өмнө удаан хугацаанд бодох дуртай. Энэ удаад би “Ээж” кинонд тоглохоор шууд зөвшөөрсөндөө өөрийгөө гайхсан. Ийм кино 2010 онд Японд хийгдсэн байсан. Үзэгчдэд ч их таалагдсан. Би эхлээд япон хувилбарыг нь үзсэн. Тэр кино надад хүчтэй мэдрэмж төрүүлсэн. Дараа нь би турк хувилбарынх нь найруулагч Мерве Чиргинтэй танилцсан. Гайхалтай баг бүрдэж, бид шууд ажилдаа орсон.

-Ээж байна гэдэг таны хувьд?

-Хайр бас хариуцлага.

-Хүүхэд төрүүлсэн, өсгөсөн хоёр хүний аль нь жинхэнэ ээж байх бол?

-Аль ч тохиолдолд нь өөрсдийн гэсэн нөхцөл байдал байдаг байх. Гэхдээ би хүүхдийг өсгөсөн хүн жинхэнэ ээж нь гэж боддог. Хүүхэд төрүүлсэн хүн бүр ээж биш. Хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх нь түүнд ээжтэй байх ямар сайхан болохыг мэдрүүлдэг болов уу.

-Ээж байхыг хүсч байна уу?

-Мэдэхгүй байна. Магадгүй тийм байх. Гэхдээ эмэгтэй хүн заавал хүүхэд төрүүлэх ёстой гэж би боддоггүй. Хүүхэд төрүүлэх эсэх нь хүн бүрийн хувийн асуудал. Миний хувьд эхлээд сайхан гэр бүлтэй байх нь чухал санагддаг. Үүний тулд хичээж байна. Гэр бүлд минь хүүхэд байх, үгүй нь чухал биш.

-“Ээж” кинонд сүүлийн үед Туркт элбэг болсон сэдвийг хөндсөн. Киноны зохиол танд ямар бодол төрүүлсэн бэ? ( Беркай Атеш, Гонжа Вуслатери )

-Тийм ээ, энэ бол амьдралын эмгэнэлийн аймшигтай жишээ. “Ээж” кино намайг уучлах чадварт сургасан.

-Гол дүрийг бүтээсэн охин Берен Гёкийлдызийн талаар юу хэлэх вэ?

-Берен миний хувьд жинхэнэ найз минь болсон. Түүнтэй танилцаж, нэг кинонд хамт ажилласандаа их баяртай байгаа. Надад өмнө нь долоон настай хүүхдүүдтэй харилцах туршлага байгаагүй. Одоо бол би хүүхдүүдтэй харьцах ямар гоё, хөгжилтэй гэдгийг мэднэ.

-Таны хувийн амьдралыг сонирхмоор байна…

-Энэ гурван жилд би нэг залуутай их сайхан харилцаатай байсан. Харамсалтай нь бид салсан. Би одоо ганц бие.

-Тэр хүн хэн байсан бэ?

-Тэр турк хүн биш. Өөр би танд юу ч хэлэхгүй.

-Туркт та од гэдгийг тэр мэдэж байсан уу?

-Эхлээд мэдээгүй. Хожим нь мэдсэн.

-Та Туркийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Дэргэд тань байх эрэгтэйн бие галбир таны хувьд чухал уу?

-Тийм ээ гэж хэлсэн ч хэн ч итгэхгүй. Миний хувьд гадаад байдал, ухаан хоёр хоёулаа чухал.

-Та Анкарад төрсөн. Төрсөн хот хүний тусгал болдог гэж ярьдаг?

-Анкара намайг орон зайгаа хадгалахад сургасан.

-Үнэхээр үргэлж бие даасан харагддаг шүү…

-Би бие даасан байдалд дуртай. Миний зан ааш угаасаа л ийм.

-Та 17 настайдаа аль хэдийнэ алдартай болсон байсан. Тань шиг ийм хаалттай хүний хувьд энэ гэнэтийн зүйл байсан байх. Тохирохгүй мэргэжил сонгочихож гэж бодогдож байсан уу?

-Намайг худлаа мэдээллүүд л бухимдуулдаг. Тэр үедээ би яах гэж ийм мэргэжилтэй болов доо гэж чин сэтгэлээсээ харамсдаг. Гэхдээ би сонголтдоо сэтгэл хангалуун байдаг. Амьдралд харамсдаггүй.

-Өөр юу таныг зовоодог вэ?

-Шударга бус байдал, үл хүндлэл, сахилга батгүй байдал.

-Таныг галзууруулах шахдаг зүйлс юу бол?

-Хүүхэд болон амьтан, байгальд үзүүлж байгаа хор хөнөөлийг тэвчиж чадахгүй.

-Та хэр амбицтай хүн бэ. Өрсөлдөгч нарынхаа амжилтад атаархдаг уу?

-Үгүй. Би атаархал гэж юу байдгийг мэдэхгүй. Бусад жүжигчдийг хардаг ч хэн нэгний байр суурийг эзлэхийг хүсдэггүй.

-Нийтийн сүлжээнд байнга ордог уу?

-Надад фэйсбүүк хаяг ч байдаггүй. Яаж ашигладагийг нь ч мэдэхгүй. Хэзээ ч билээ дээ, твиттерт бүртгүүлж байсан. Гэхдээ нэг ч зүйл бичээгүй. Миний ашигладаг цорын ганц сүлжээ бол Instagram. Тийшээ өдөр бүр орж, мэдээ, постуудыг дуртайяа хардаг.

-Сүүлийн үед ямар ном уншсан бэ?

-Вахиде Перчин (“Ээж” кинонд түүний ээжийн дүрд тоглосон жүжигчин) саяхан надад Сезгин Каймазын “Lucky” номыг бэлэглэсэн. Түүнийг уншсан.

-Хэнийг сонсч байна?

-Леонардо Гехенийг.

-Үзэж буй кино тань?

-“Vecide” кино.

Жансу Дере, жүжигчин Жем Йылмаз нар. Тэд зургаан жил гаруй үерхээд 2011 онд салжээ.

La actriz, Cansu Dere y la pequeña Beren Gokyildiz protagfonizan la serie turca “Madre”, que transmite Wapa TV. (Suministrada) (semisquare-x3)

Cansu Dere şu aralar ‘Anne’ adlı dizide ‘Zeynep Güneş’ karakterini canlandırıyor.

“Агуу зуун” кинонд хамтран тоглосон жүжигчдийн хамт.

Бэлтгэсэн О.ЧАНЦАЛДУЛАМ

WWW.ZINDAA.MN

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Герман инженерийн төлөвлөсөн Чиндао хотын хөгжил
Сонин хачин

Герман инженерийн төлөвлөсөн Чиндао хотын хөгжил

nomun
2023-10-02
YG энтертайнмент Лисатай хамтрахаа больсон уу?
Урлаг

YG энтертайнмент Лисатай хамтрахаа больсон уу?

munkhzul
2023-09-29
Реппэр Rookie эхнэрээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ
Хов жив

Реппэр Rookie эхнэрээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

nomun
2023-09-28
Роналду Саудын Арабын үндэсний баярыг уламжлалт хувцастай тэмдэглэжээ
Оддын амьдрал

Роналду Саудын Арабын үндэсний баярыг уламжлалт хувцастай тэмдэглэжээ

munkhzul
2023-09-26
BLACKPINK хамтлагийн гишүүд өөрсдийн агентлагаа байгуулна гэв
Урлаг

BLACKPINK хамтлагийн гишүүд өөрсдийн агентлагаа байгуулна гэв

munkhzul
2023-09-25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Герман инженерийн төлөвлөсөн Чиндао хотын хөгжил
Сонин хачин

Герман инженерийн төлөвлөсөн Чиндао хотын хөгжил

nomun
2023-10-02
0

Нийслэлээс 2023 оны есдүгээр сарын 16-ны 16:00 цагт хөдөлсөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Эрээн хотын автобус вокзал дээр очлоо. ӨМӨЗО-ны...

Цааш унших
Төрөхийн гам алдсанаас хий өвчин үүсдэг

Төрөхийн гам алдсанаас хий өвчин үүсдэг

2023-09-29
YG энтертайнмент Лисатай хамтрахаа больсон уу?

YG энтертайнмент Лисатай хамтрахаа больсон уу?

2023-09-29
Реппэр Rookie эхнэрээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

Реппэр Rookie эхнэрээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

2023-09-28
Гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг

Гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг

2023-09-26

Санал болгож байна

Эрчүүд 43 хүрч байж нас биед хүрдэг
Мэдээ

Эрчүүд 43 хүрч байж нас биед хүрдэг

2019-02-20
Хослол өмсдөг эр хүн бүрт байх ёстой зургаан төрлийн ЦАМЦ
Зөвлөгөө

Хослол өмсдөг эр хүн бүрт байх ёстой зургаан төрлийн ЦАМЦ

2017-07-20
Монголчуудын 4 улирлын хүнсний хэрэглээ
Эрүүл мэнд

Монголчуудын 4 улирлын хүнсний хэрэглээ

2015-10-06
Өө сэвгүй будах 4 алхам
Гоо сайхан

Өө сэвгүй будах 4 алхам

2014-06-30
Дур тавилтын талаар таны мэдээгүй 20 баримт
Сонин хачин

Дур тавилтын талаар таны мэдээгүй 20 баримт

2017-01-11
Усны хувцасны 100 жилийн хувьсал
Загвар

Усны хувцасны 100 жилийн хувьсал

2017-02-23
miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2023 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In