20,30,40-н насандаа юу идвэл зохих вэ?

014-00-talh-idehee-bolihod-yu-boloh-weАНУ-ын Калифорни Их Сургуулийн эрдэмтэд нас насны хүмүүсийн зөв хооллолтын горим өөр байдгийг судалжээ. Бие насны онцлогоос болж өөрчлөгдөж байдаг тул хоол тэжээлээ мөн өөрчлөх нь эрүүл мэндэд тустай гэж тэд зөвлөж байна.

 20 – 30 нас

Энэ үед яс бэхжиж, ургасан хэвээр байдаг. Сүү сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглээрэй. Согтууруулах ундааг болж өгвөл огт уухгүй байх хэрэгтэй. Хэрэв уувал хумс, арьс, үс зэрэгт маш муу нөлөөтэй байдаг. Энэ насанд хоолны дэглэм барихгүй байсан нь дээр.

30- 40 нас

Энэ үед хүний бие энергийн дутагдалд орж, ядарч эхэлдэг. Кофе уудаг бол жимс, ногоогоор солих хэрэгтэй. Ялангуяа алим, чангаанз, үр тариа түлхүү хэрэглээрэй. Элсэн чихрээс татгалзах хэрэгтэй.

40 – 50 нас

Цус багадалтын анхны шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Тиймээс цус төлжүүлэх жимс, улаан мах, ногоон ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. Чихэрлэг хүнснээс татгалзах хэрэгтэй.

50 – 60 нас

Дархлалын систем муудаж эхэлдэг тул пробиотик ихтэй хүнс болон цэвэр ус сайн ууж байх хэрэгтэй. Ногоо, загас түлхүү хэрэглэж, мах идэхээ багасгах хэрэгтэй.

70 наснаас хойш

Ногоон дээр тулгуурласан хүнс хэрэглэх хэрэгтэй. Жимс, загас, тахиа хэрэглэж, шингэн зүйл ихээр ууж байгаарай.


20,30,40-н насандаа юу идвэл зохих вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.