Эхийн хэвлий дэх боловсрол буюу жирэмсний иог

vo-vremya-beremennosti-vazhno-podderzhivat-zdorovyy-obraz-zhizni-delat-zaryadku-i-ne-prostuzhatsyaИог бол Гарба санскар (Garbha sanskar)- ын салшгүй чухал хэсэг юм.
Гарба санскар гэдэг нь санскритаар “Эхийн хэвлий дэх боловсрол” гэсэн утгатай үг бөгөөд хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон тэр мөчөөс оюун ухааны хөгжил, зан төлвийн хүмүүжил нь эхэлдэг гэж үздэг. Хүүхдээ тээх явцад эхийн сэтгэл санаа ямар байхаас шалтгаалж хэвлий дэх хүүхдийн ааш зан тодорхойлогддог.
Энэ талаар орчин үед эрдэмтэд олон олон судалгаа баримтаар баталсан байдаг бөгөөд энэ талаар Энэтхэгийн нэн эртний Ведийн болон бусад эртний судруудад маш тодорхой бичсэн байдаг.
Таны хүүхэд хэвлийд байхдаа л таны сонсч буй хөгжим, бусад дуу чимээ, тэр бүү хэл таны бодол, мэдрэмжийг ч чагнаж, эргээд тэр бүхэндээ хариу үйлдэл үзүүлж байдаг. Тийм ч учраас жирэмсэн үедээ сэтгэл санаагаа тайван амгалан, эерэг байлгах хэрэгтэй.
Жирэмсний иогийг 12-14 долоо хоногтойгоос хийж эхлэх нь зүйтэй.
Иог нь хүүхэд тээж байх хугацаанд төдийгүй төрөлтийн явцад болон төрсний дараа ч эх хүүхдийн аль алинд нь ач тусаа өгсөөр байдаг. Жирэмсэн иогийн энгийн, хялбар дасгалууд бие махбодийг уян хатан болгож, жирэмслэлтээс үүдэлтэй бие махбод болон сэтгэл санааны олон олон өөрчлөлт, асуудлуудыг шийдэхэд туслахаас гадна төрөлтийн өмнөх болон төрөлтийн дараах шинэ нөхцөл байдлуудад эх хүүхэд хоёрыг бэлтгэж өгдөг.
Амьсгалын зөв техник, биеийн дасгалыг бясалгалтай уялдуулан сурснаар ургийг энх тунх, тайван амгалан тээж, эрүүл зөв төрөлтөнд бэлддэг.
Жирэмсний үед бясалгал хийснээр хий хоосон айдас түгшүүр, санаа зовнил зэргээс ангижрах боломжтой.
Мөн жирэмсний иогийн дасгалуудыг хийснээр хэвлийн булчинг чангаруулж, аарцагны хэсгийн ясыг бэхжүүлснээр төрсний дараа бие махбод хуучин хэвэндээ эргэж орох нь хурдан, хялбар болдог.
Гэвч жирэмсний иогийг мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэхгүй бол эсрэг заалттай маш олон дасгал хөдөлгөөн байдаг тул өөрийн дураар болон мэргэжлийн бус багшийн заавраар хийх нь маш эрсдэлтэй юм.
Хэрэв та хэвлий дэх үрээ эрүүл саруул тээж, жирэмсний болон төрөлтийн явцад, түүнчлэн төрсний дараа ч сэтгэл санаа, бие бие махбодио эрүүл энх, тайван амгалан байлгахыг хүсвэл мэргэжлийн иогийн төвүүдэд хандаарай.

Эхийн хэвлий дэх боловсрол буюу жирэмсний иог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.