Жастин Биберийн сүйт бүсгүй Хэйли Болдуин ”Бибер” овогтой болжээ

justin-bieber-hailey-baldwin-aug-6-2018-billboard-1548

Өдгөө 24 настай, амжилт, алдар нэрийн эзэн, уран бүтээлч, дуучин Жастин Бибер өөрийн найз бүсгүй болох загвар өмсөгч Хэйли Болдуинтай өнгөрсөн долдугаар сард сүй тавьсан билээ. Түүний сүйт бүсгүй АНУ-ын нэрт жүжигчин Алек Болдуиний охин бөгөөд маш амжилттай яваа 21 настай загвар өмсөгч, модель юм. Хэйли Болдуин 2017 оны хамгийн төгс төрхтэй бүсгүйгээр тодорч байсан.

Залуу хосууд хуримаа хийгээгүй байгаа ч хамтарч Канад улсад байр худалдаж авсан тухай мэдээлэл саяхан гарсан. Тэгвэл түүний сүйт бүсгүй Хэйли Боулдин хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө овгийг Бибер болгон сольжээ. Тэрбээр өөрийн албан ёсны инстаграм хаягаа Хэйли Бибер /@Haileybieber/ болгосон явдал фэнүүдийнх нь дунд ид шуугиан тариад байна.


Жастин Биберийн сүйт бүсгүй Хэйли Болдуин ”Бибер” овогтой болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.