Хамраа засуулах мэс засалд орсон бүсгүй үхэл, амьдралын заагт байна

2eafbb2d3d66c78c234222bd3bb442c8_fitted_740x0

Москвад 25 настай Каролина Саркисян гэх бүсгүй хувийн гоо сайхны мэс заслын эмнэлэгт ханджээ. Тэрбээр хамраа багахан янзлуулахыг хүссэн байна. Мэс засал амжилттай болсон ч бүсгүй өвдөлт мэдэрч, унтаж чадахгүй байжээ. Сувилагч түүнд дөрвөн ширхэг унтуулах эм өгсний дараа Каролина дэмийрч, нүүр нь хөхөрч эхэлсэн байна.

Хэдэн өдрийн дараа бүсгүй уушигны хавангийн улмаас комд оржээ. Тэрбээр одоо эрчимт эмчилгээний тасагт ухаангүй, амьсгалын аппараттай байгаа аж. Эмч нар түүнийг аврахын төлөө тэмцэж байгаа гэнэ.

Бүсгүйн ээж нь энэ хэрэгт мэдээ алдуулагч эмчийг буруутай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тус эмнэлэгт ажиллаж байсан хүний ярьснаар мэдээгүйжүүлэгч эмчийн буруугаас болж гоо сайхны мэс засалд орсон хүмүүс амиа алдсан тохиолдол гарч байсан аж.

WWW.ZINDAA.MN


Хамраа засуулах мэс засалд орсон бүсгүй үхэл, амьдралын заагт байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.