Хуанжу Гэг киноноос бид юу сурсан бэ?

16464064_717468295082817_3747270665527361536_n

Хуанжу Гэг киноноос эхлэхэд нь явдаг “ Өө өө өө хө хө” гэдэг дууг л сурсан гэж бодож байна уу? Үгүй шүү, бид тэрнээс хавьгүй олон зүйлийг далд ухамсартаа өөрөө ч мэдэлгүйгээр сурж авсан. Юу гэдэгтэй нь танилцахдаа бэлэн үү?

Хувь хүн өөрийн онцлогоо хадгалж үлдэх ёстойг:
Юуны өмнө бага байхдаа л үзэж байсан киноныхоо дүрүүдийг эргэн санацгаая. Хөдөлгөөнтэй, сахилгагүй, зэвсгийн эрдэмтэй хуурамч гэгийг Сяо Ян Зы, даруу төлөв, эрдэм мэдлэгтэй жинхэнэ гэгийг Зи Вей гэдэг шүү дээ. Зарим хүмүүс амьдралын хүнд хэцүү үед бус жаргалтай байгаа үедээ өөрөөсөө өөр хүн мэт аяглах нь бий. Сяо Ян Зы хааны ордонд очсон ч өөрийн юм мэддэггүйдээ санаа зовохгүй, асуудлыг өөрийнхөөрөө шийдэж, цорын ганц давтагдашгүй гэдгээ хүлээн зөвшөөрүүлдэг. Учир нь тэр өөртөө, бас дутагдлууддаа үнэхээр хайртай байсан юм. Зи Вейгийн үзэсгэлэнтэйг гайхан магтаж, эрдэм мэдлэгийг нь хүн бүхэн бишрэн шүтэж байхад ч тэр хувь хүний онцлогоо гээгээгүй. Ямар ч үед өөрөөрөө байдаг түүний ийм чанарт нь л татагдаж, хаан угсаа залгамжлах ханхүү сэтгэлээ түүнд өгдөг шүү дээ.

Дайснаа уучилж өршөөх ёстойг:
Гүнжүүдийн ордонд эзлэх байр суурь ихсэж байгааг анзаарсан хатан Зи Вейг аваачиж эрүүдэн тамладаг. Хатан өөрт нь хичнээн муухай хандсаныг мэдэж байгаа мөртлөө л Зи Вей түүнийг уучилж, эвийн сэтгэлээр найрамдахыг хүсдэг. Заримдаа бид өөрт зүй бус хандсан хүмүүсийг аль болох зовоож, шаналгаж байвал өшөөгөө авч байна гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ тэднийг уучлах нь хамгийн том шийтгэл болно гэдгийг ердөөсөө ч мэддэггүй. Чи түүнээс ухаантай л юм чинь түрүүлж уучлан, цаашид хар буруу зүйл санаж явахаа больцгооё гэдгээ ойлгуулж яагаад болохгүй гэж? Сэтгэл санаа чинь тайвширч, эргэн тойрны чинь хүмүүс ч чиний сэтгэлийг уужим сайхныг бахдах болно.

Амьдрал хэзээд эсрэг дүртэй байдгийг:
Кинонд эсрэг дүр үргэлж байдаг. Амьдрал дээр ч гэсэн. Гэхдээ бидний дайснууд муу санаат хатан, Рү Мөмө нар шиг харваас дайсан гэж мэдэгдэхээр гарч ирдэггүй. Харин чамд нууцхан атаархаж явдаг танил шиг, чамайг бүтэлгүйтэхийг хүлээдэг ажлын чинь хүн шиг, заримдаа бүр өөрөө ч өөрийнхөө дайсан болдог юм. Тэдгээр хүмүүсээс айж эмээж, хувийн амьдрал, нууцаа ярихгүй байлаа гээд амьдралдаа эсрэг дүртэй байхаас сэргийлж чадахгүй. Угаасаа амьдрал кинотой адилаар эсрэг дүртэй байхаар зохиогдсон гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Хэрвээ чи илэрхий дайсагнахгүй л бол чамд тэд муу зүйл хийж чадахгүй.

Жинхэнэ хайр бүхнийг даван туулдгийг: 
Кино хоёр бүлэг үргэлжилдэг билүү дээ. Хэдийгээр зохиолчид киног сонирхолтой байлгахын тулд олон үйл явдал нэмж, улам ээдрээтэй болгодог ч бидний амьдрал мөн ялгаагүй, өөр нэгний нүдээр харахад олон ангит кинотой төстэй харагддаг гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Хуан Жу Гэг кинонд учирсан саад бэрхшээл болгоныг тэд жинхэнэ хайрын хүчээр хамтдаа даван туулж, бүхний ард гарч жаргалтай амьдардаг. Учир нь тэд анх төлөвлөснөөсөө буцаагүй, хүрэх ёстой оргилоо хаана гэдгийг мэддэг, зорилгодоо үнэнч байсан болохоор шүү дээ. Тиймээс жинхэнэ хайр гэж байдаггүй гэж ярьдаг хүмүүсийг битгий сонс. Жинхэнэ хайр байдаг, байсаар ч ирсэн, байх ч болно. Бас тэр юуг ч даван туулах, ямар ч хэцүү давааг тэсээд гарах хүчтэй байдаг юм.


Хуанжу Гэг киноноос бид юу сурсан бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.