Роналду 40 хүртлээ өндөр хэмжээнд тоглоно

39_7b1b407d15c9d83eadf2effd1d76ab10
Өдгөө 33 настай Кристиану Роналдуг дахиад долоон жилийн турш өндөр түвшинд тоглоно гэдэгт багийн анд Жиоржио Чиеллини нь итгэлтэй байгаа гэнэ. Роналдуг “Ювэнтус”-т ирснээс хойш Жиоржио ийнхүү бодох болжээ. Тэрбээр португал довтлогчийг 40 нас хүртлээ Европт өндөр хэмжээнд тоглоно гэв.

34 настай Чиеллени “Роналду юу? Бид хоёулаа 40 нас хүртлээ тоглож чадах уу гэж үү? Тийм ээ. Гэхдээ би өөрийгөө тэгнэ гэж бодохгүй байна. Роналдугийн хувьд бол тийм ээ. Тэр бэлтгэлдээ хамгийн түрүүнд ирдэг. Түүний ажиллах арга барил нь нэг л өөр. Тэр чамайг өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд чинь нөлөөлж, түлхэц өгөх болно. Роналду бас маш ухаалаг нэгэн. Энэ залуу өөр лиг, өөр улсаас ирсэн ч тун хурдан дасан зохицож байгаа. Тэр үндэсний шигшээ багтаа эргэн ирж надаас ч илүү урт хугацаанд тоглох болно. Харин миний хувьд би өөрийнхөө замаар л явна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


Роналду 40 хүртлээ өндөр хэмжээнд тоглоно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.