Чэннинг Татум Жэсси Жэйтэй үерхэж буйгаа хүлээн зөвшөөрчээ

  Холливудын хамгийн сайхан хосуудын нэг байсан Чэннинг Татум, Женна Деван нар өнгөрсөн хавар есөн жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан билээ. Тэд найзууд хэвээр үлдэж, охин Эверлигийнхээ хүмүүжилд хамтран анхаарч байгаа аж.

Чэннинг, Женна нар одоо хоёулаа найз залуу, бүсгүйтэй болжээ. Женна 43 настай жүжигчин Стив Казитай болзож байгаа бол Чэннинг Татум 30 настай дуучин Жэсси Жэйтэй хамт явах болсон байна. Жэйсигийн найз нар нь тэднийг зүгээр л найзууд гэж ярьсан ч Чэннинг, Жэйси нар саяхан Сиэтл хотод болзож яваад олны хараанд өртжээ.

Чэннинг түүнчлэн Лос-Анжелест болсон Жэсси Жэйн тоглолтод таван настай охинтойгоо хамт очсон байна. Тоглолтын дараа Чэннинг цахим хуудсандаа Жэйси түүний сэтгэлийг их татаж байгаа талаар бичжээ. Үүнийг харсан фэнүүд нь жүжигчин, дуучин хоёрт баяр хүргэж, аз жаргал хүсч эхэлсэн байна.
Ченнинг Татум с дочкой

Джесси Джей

צ”אנינג טייטום, ג”נה דוואן

О.Саша

WWW.ZINDAA.MN


Чэннинг Татум Жэсси Жэйтэй үерхэж буйгаа хүлээн зөвшөөрчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.