Кофег орлох сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүн

wkuqb

Орчин үед хүмүүс цаг завгүй ажил, стресс ядаргаа зэргээс шалтгаалан нойргүйтэж, өдрийн цагт эрч хүч авахын тулд кофе ихээр ууж хэрэглэх болсон. Тэгвэл кофеноос дутуугүй сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хүргэж байна. Хоол зүйч, судлаачдын үзэж байгаагаар өглөө эртлэн боссон танд богино хугацаанд сэргэж, эрч хүч авахад дараах бүтээгдэхүүнүүд тусална.

АВОКАДО

Кофег орлох сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүн undefined

  Авокадо гэх ногоог өнөөдөр бид ч өдөр тутамдаа хэрэглэх болсон. Тэгвэл авокадог бие организмыг сэргээх үйлчилгээтэй, эрүүл мэндэд тустай гэж үзэж байна. Авокадо нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, өдрийн туршид сэргэлэн цовоо байхад нөлөөлдөг гэнэ.

ГАДИЛ

Кофег орлох сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүн banana зурган илэрцүүд

 Гадил жимс ч мөн адил сэргээх үйлчилгээтэй нүүрс устөрөгч, ашигтай микро элемент, амин дэм ихээр агуулдаг байна.

Гадил жимсийг завгүй яарсан үедээ хөнгөн маягаар идэхэд хамгийн тохиромжтой.

ХАР ШОКОЛАД

Кофег орлох сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүн black chocolate зурган илэрцүүд

Хар шоколад ч мөн адил кофены адил сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ хар шоколад нь 75%-иас дээш какаоны орцтой, цэвэр шоколад байвал зүгээр. Та амандаа ийм шоколад хийснээр өглөө аяга кофе уусантай адил үйлчилгээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно.

Эх сурвалж: www.tv5.mn

Кофег орлох сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.