Нөхөртэйгөө “нэг баг” болохын тулд юу хийх ёстой вэ?

8edf94d6b657afda68fe155d0d65d763

Олон гэрлэлт бүтэлгүйтдэг томоохон шалтгаан нь эхнэр нөхөр хоёр нэг тал биш, эсрэг тал шиг л нэг нэгнийхээ дээр гарах гэж зүтгэдэгт оршдог.

Гэрлэсэн мөчөөс эхлэн та хоёр нэг зүг рүү харах хэрэгтэй гэдгийг санаж, аав ээжийн эрх танхил охиноос хүний хань болохын тулд дараах 5 зүйлийг санаж яваарай.

1. Гэрлэлт бол бүхлээрээ зөвхөн чиний аз жаргал, хүсэл мөрөөдөл мөн хэрэгцээний талаарх асуудал биш. Амьдралыг хамтдаа туулж бие биенээ дэмжин туслаж хамтран зүтгэх үйл юм. “Би ингэж амьдарч үзээгүй” гэдэг шиг зоргоороо аашилж болохгүй. Гэрлэлтийн явцад давж туулах ёстой олон саад бэрхшээл гарна. Тэдгээрийг хайртынхаа гараас хөтлөөд зоригтой гэтлэнэ гэдэгтээ итгэдэг болсон цагтаа гэрлээрэй.

2. Хэрвээ чи бага зэрэг аминч үзэлтэй бол гэрлэлт чиний хувьд хэцүүхэн хичээл болж магадгүй юм. Та хоёрын болзож байх үеийн бэлгэн дунд төөрсөн аз жаргалтай амьдралаас гэрлэлт огт өөр байх болно. Энэ асуудал маш олон шинэхэн хосуудын гэрлэлтийн эхний хэдэн жилд толгойны өвчин болдог юм шүү. Гэрлэснийхээ дараа аль аль талдаа зохицон амьдрах хэрэгтэй болдог учраас эртнээс ойлгож эвлэрэхэд бэлэн байх хэрэгтэй.

3. Чиний хамгийн их хайрласан хүн чамайг хамгийн их гомдоож чадах хүн мөн гэдгийг санаарай. Энэ бол гэрлэлтийн хамгийн хэцүү, эмэгнэлтэй тал. Гэхдээ ямар ч асуудалд сэтгэл гаргавал шийдэж чаддаг нь аз юм даа.

4. Чи юуг ч зөвхөн өөрийнхөөрөө хийж чадахгүй болно. Өөрөөр хэлбэл аливаа зүйл дээр 2 биенийхээ санаа бодлыг байнга асууж хамтдаа шийдэж байх хэрэгтэй юм. Өнөөдрийг хүртэл салсан олон гэр бүлүүд, хосуудыг харахад л гэрлэлт бол амар хялбар зүйл биш гэдэг нь тодорхой байна. Насан туршийн гэрлэлтээ хийхээр нэгэнт шийдсэн бол хүч чадал, мэргэн ухаан, тууштай байдал болон тэсвэр тэвчээрийг бурхан чамд харамгүй хайрласан гэдэгт эргэлзээгүй итгээрэй.

5. Байнга бие биедээ сайн хандах хэрэгэй. Гэрлэлт бол нөгөө талаас гайхамшигтай бэлэг. Хамтын амьдралдаа тохиолдох жижиг зүйлсэд ч баясан хөөр. Гэртээ эсвэл тансаг ресторанд идсэн хоол, үзсэн кино, өөрөөс чинь өөр хэний ч ойлгож чадахгүй тоглоом шоглоомоор хэлсэн түүний үгс, бие биенээ инээлгэж байсан мөчүүд, хамтдаа тоглосон тоглоомууд гээд бүгдийг нь хайрла, нандигна. Бүгдэд нь чин сэтгэлээсээ дурла. Хамтдаа олон сайхан дурсамж бүтээхэд бүх анхаарлаа төвлөрүүл. Онцгой болзоо амралтын зугаалга төлөвлө. Хүүхдүүдтэй болсныхоо дараа ч гэсэн бие биедээ цаг гаргаж халамжилж бай. Нас нэмж эмээ болсныхоо дараа хамтдаа бүтээсэн, хамтдаа үзэж харсан, хамтдаа хийсэн зүйлсээ л дурсан инээхээс биш шинэ тавилга авсан, телевизийн алдартай нэвтрүүлэг үзсэнээ дурсахгүй шүү дээ.


Нөхөртэйгөө “нэг баг” болохын тулд юу хийх ёстой вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.