Яагаад жимс ногоогоо дахин дахин угаах ёстой вэ?

mango

Химийн хортой бодистой хүнсний бүтээгдэхүүнүүдийн тухай мэдээгээр их гарах болж. Арвин их ургац хурааж авна гэдэг мэдээж амаргүй ажил л даа. Хортон шавьж, ган гачиг, үер ус гээд тариалан эрхлэгчдэд саад бэрхшээл мундахгүй.

Ургамлын гаралтай өвчин хортноос хамгаалахын тулд өнөөдөр тариаланчид пестицид хэрэглэж, хөрсийг нь нитратын бордоогоор бордох хандлага ихэсчээ. Тэгвэл тэдгээр нь хүний биед хортой юу? Жимс ногоог тийм зүйлээх бохирлогдоогүй гэдгийг яаж таних вэ?

Пестицид гэж юу вэ?
Пестицид гэдэг нь ургамлыг төрөл бүрийн өвчин, хортон, зэрлэгээс хамгаалдаг химийн бодис юм. Тэдгээрийг инсектиицид буюу хортон шавжаас хамгаалах, фунгицид буюу ургамлын мөөгөнцрөөс хамгаалах, гербицид буюу зэрлэг хортон ургамлаас хамгаалах гэж ангилдаг. Өнөөдөр хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь ДДТ, фосфорт органик нэгдлүүд, пиретройдууд, карбаматууд юм.

Жимс, ногоог боловсрох явцад пестицидыг хэт замбараагүй хэрэглэснээс болж сайн угаагаагүй, чанаж болгоогүй ногоо, жимсээр дамжин хүний биед ордог. Үүний улмаас биед эсийн мутац, хавдар үүсгэж, хорт хавдрыг эсэргүүцэх дархлааг сулруулдаг. Түүнээс гадна огиулах, бөөлжих, гүйлгэх, мэдрэлийн систем, элгийг гэмтээх эрсдэлтэй. Бие организмд хуримтлагдсан пестицид нь удаан хирнээ хорлонтойгоор эрүүл мэндийг сүйтгэж, бамбай булчирхайн өвчлөл үүсгэж, дархлааг сулруулж, уушиг, зүрхийг өвчлүүлж амьдрах хугацааг богиносгоно.

Тиймээс аль болох баталгаатай, шинжилгээтэй жимс, ногоо худалдан авч, хүнсэнд хэрэглэхийн өмнө далайн давс, нимбэгний хүчил, сод зэргийн аль нэгийг уусгасан усанд сайтар угаагаад, дараа нь урсгал /крантны/ усаар зайлах хэрэгтэй.

Нитрат, нитрит гэж юу вэ?
Нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн салбарт химийн бордоог хэрэглэдэг. Энэ нь ургамалд калийн давс хуримтлагдах нөхцөл бүрдүүлдэг. Бордоонуудаас хямд төсөр бөгөөд хамгийн үр ашигтай нь азотын хүчлийн кальци, кали, аммонийн нэгдэл буюу нитратууд юм. Эдгээрийг хөрсөнд тогтмол хэрэглэснээр ургамлын тодорхой хэсэгт хуримтлагддаг онцлогтой.

Нитратууд хэдийгээр аюултай, хортой давсанд орохгүй ч гэсэн ургамал, ногоо, жимсний исэлдэлтийн дүнд давсны дутуу исэл нитроз агуулсан нэгдлүүд үүсгэдэг. Эдгээр нь хүний эс болон ДНК-г гэмтээж, эсийн гаж өөрчлөлт, хорт хавдар үүсгэдэг. Түүнээс гадна хүнсний ногоо, жимс, үр тариан дахь нитратууд нь чийгтэй дулаан орчинд юмуу хоол боловсруулах явцад бүдүүн гэдэсний микрофлорын үйлчлэлээр нитритын нэгдлүүд болж хувирна. Эдгээр нь хүний биед их хэмжээгээр орсон тохиолдолд эрүүл мэндэд ноцтой аюул учруулна.

Нитритийг хиам болон нөөшилсөн махан бүтээгдэхүүн /консерв/-ий үйлдвэрлэлд бас өргөн хэрэглэдэг. Тэдгээрт агуулагдах нитритүүд нь томчуудын биед айхтар хортой нөлөө үзүүлэх нь бага ч гэсэн хүүхэд, хөхүүл эхчүүдийн /сүүгээр дамждаг/ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул хэрэглээнээс нь аль болох татгалзаж, хэтрүүлэхгүй байх нь зүйтэй.

Нитрат, нитрит ямар аюултай вэ?
Нитритүүд нь нарийн гэдэснээс цусанд сайтар шимэгдэж метилгемоглобин хэмээх хүчилтөрөгчийн хүчтэй нэгдэл үүсгэнэ. Хэрвээ метилгемоглобины цусан дахь хэмжээ 10-15 %-аас ихсэх юм бол бие сульдах, нойр хүрэх зэргээр хордлогын анхны шинж тэмдгүүд илэрнэ. Хэдэн цагийн дараагаас дотор муухайрах, огиулах, бөөлжих, гүйлгэх, элэг томрох, өвчин орж хөндүүрлэх зэргээр хурц хордлогын шинж илэрнэ. Ноцтой хордлогын үед даралт огцом унаж, пульс сул, жигд биш болж, гар хөл хөрч, амьсгаа түргэснэ. Энэ үед толгой өвдөх, чих дүнгэнэх, бие сулрах, нүүрний булчин татвалдах шинж тэмдэг илрэхээс гадна ухаан алдаж ч болно.

Нитрат болон пестицид хаана илүү агуулагддаг вэ?
Хамгийн их агуулагдах магадлалтай нь эрт ургацын ногоо, жимснүүд. Үүнд бүх сортын байцаа: бөндгөр байцаа, цэцэгт байцаа, өнгөт байцаа, хүлэмжинд тарьж ургуулсан ногоонууд орно. Хүлэмжнээс арвин ургац авахын тулд ихэнх тохиолдолд хөрсийг нитрат болон пестицидээр боловсруулсан байдаг. Түнээс гадна импортоор орж ирсэн жимсэнд удаан хадгалах зориулалтаар химийн бодис хэрэглэсэн байж болзошгүй тул худалдан авахын өмнө худалдагчаас шинжилгээ, баталгааг нь шаардаж үзэхэд буруудахгүй юм. .

Яаж тэмцэх вэ?
Нитратууд ихэнхдээ ургамлын үндсээр дамжин навчинд очдог. Ялангуяа навчит ногоо бууцай, салат навч, яншуй, гоньд, үндэс үртэн /лууван, манжин г.м/, тарвас зэрэг жимс ногоонд нитратын агууламж өндөр байдаг. Ердийн байцааны гол, томхон навчны бүдүүн судал зэрэгт, гоньдны үндэс хавьд, үндэс үртэнд ишнээс 2 см орчим хэсэгт нитрат ихээр агуулагддаг. Жимс, ногоонд агуулагдаж буй нитратын хэмжээ нь тэдгээрийг угааж цэвэрлэх болон чанаж боловсруулах, дэвтээх үед эрс багасдаг. Цэвэрлэсэн ногоо, жимсийг түмпэнтэй усанд 2 цаг байлгахад нитратын хэмжээ 1/4 хувиар багасдаг.

Үндэс үрт ногоонуудыг чанах, ууранд жигнэх болон навчит ногоонуудыг буцламгай халуун усаар зайлахад бараг бүх нитратаас ангижрах боломжтой.


Яагаад жимс ногоогоо дахин дахин угаах ёстой вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.