ЭРЭГТЭЙ ХҮНИЙГ ГҮН ДУРЛУУЛАХ ҮГС

63_mainХайр. Хайр тэвчээртэй. Хайр сайхан сэтгэлтэй. Хайр хэцүү. Ялангуяа хэн нэгэнтэй болзоогүй удсан эмэгтэйчүүдийн хувьд хайр хэцүү байдаг. Гэхдээ эрэгтэй хүнийг өөртөө дурлуулахын тулд өөрчлөгдөх эсвэл дүр төрхөө өөрчлөх шаардлагагүй. Хэрхэн эрчүүдийг урхидах вэ гэсэн сэдвээр номын дэлгүүрт байсан бүх номыг худалдан авч унших бүр ч хэрэггүй.

Хайртай эрэгтэйгээ өөртөө улам ихээр дурлуулахын тулд дараах гурван үгийг хэлэхэд хангалттай. Энэ хий хоосон үгс биш. Эдгээр үгс яагаад үр дүнтэй байдаг шалтгааныг ойлгоход л болно.

Тэгэхээр ямар гурван үг юм бол?

Би чамд хайртай? Үгүй.

Би чамайг хүсч байна? Үгүй.

Секс? Үгүй.

Дуртай хоолыг чинь хийсэн? Үгүй.

Эрэгтэй хүмүүст эдгээр бүх үгсийг сонсоход тааламжтай санагдах нь гарцаагүй. Хүн бүр л бусдад хайрлагдахыг хүсдэг. Гэхдээ дээрх үгс хариу нэхдэг мэт эрэгтэйчүүдэд санагддаг гэнэ. Түүнд хавханд орсон, эрх мэдлээ алдсан мэт сэтгэгдэл төрдөг. Чиний сэтгэлээ илчилж хэлсэн үгэнд мөн адил хариу барих хэрэгтэй мэт санагдаж, сандарч, айдаг аж.

Гэхдээ яг үнэндээ хайртай эрэгтэйг чинь чамд улам их дурлуулах шидтэй гурван үг бол:

“Би чамд итгэдэг”

Өөрт нь итгэдэг гэдгийг тэр мэддэж байж болно. Гэхдээ эрэгтэй хүнд энэ үгийг хэлэхэд түүнийг байгаагаар нь хүлээж авдаг гэдгээ илэрхийлж буй юм. Түүнийг лидер гэдгийг хүлээн зөвшөөрч, шударга занг нь үнэлж байна. Та хоёрын харилцааг залах жолоог түүний гарт атгуулсан гэсэн үг. Ингэж хэлснээрээ чи түүнд сэдэл, зориг өгч буй хэрэг юм.

Хүн өөрт нь итгэж байхад итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байхыг цаанаасаа хүсээд байдаг шүү дээ. Итгэлийг нь даахын тулд улам сайн, найдвартай болохыг хичээдэг. Яг үүнтэй л адил.


ЭРЭГТЭЙ ХҮНИЙГ ГҮН ДУРЛУУЛАХ ҮГС
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.